Л.Оюун-Эрдэнэ: Цалин хөлс нэмэгдүүлэх, орон сууцжуулах хөтөлбөрт бага цалинтай иргэдийг хамруулахад анхаарна

Л.Бямбажав
2022/03/10

Монголын Үйлдвэрчний эвлэл /МҮЭ/-ийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат тэргүүтэй төлөөлөгчид Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй өнөөдөр /2022.03.10/ уулзаж, иргэдийн эрүүл, аюулгүй ажлын байр, амьдралын чанарыг сайжруулах чиглэлээр санал солилцлоо.

 МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат уулзалтын эхэнд XXIII их хурлаас хөгжлийн зорилтоо Монгол улсыг хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөртэй уялдуулан боловсруулснаа дуулгаад, Төрийн үйлчилгээний 1-3 шатлалаар цалинждаг ажилтуудад хамаарагдах хуульд өөрчлөлт хийх, Халамжаас хөдөлмөрт шилжихдээ дундаж цалин хөлсийг 2 дахин нэмэгдүүлэх, Нийгмийн даатгалын шинэчлэл, Засгийн газрын орон сууцны хөтөлбөрт боловсрол, эрүүл мэнд, төрийн үйлчилгээний ажилтнуудыг түлхүү хамруулах, Зээлийн хүүг 1 оронтой тоонд оруулах, Ажилчдад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөр нэвтрүүлэх зэрэг олон асуудлыг хөндлөө. Мөн Нийгмийн түншлэлийг хангах 370 дугаар тогтоолын хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр шийдвэр гаргах түвшинд ажил олгогчдын оролцоог нэмэгдүүлэх, ажлын байрны баталгааг хангах, ажлын байр бий болгох зэрэг санал дэвшүүлэв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ:

-Цалин хөлс, нийгмийн хамгааллын чиглэлд ҮЭ-ийн холбоотой хамтран ажиллахад бэлэн, илүү ойлголцож ажиллана. Засгийн газрын 370 дугаар тогтоолыг дараагийн хуралдаанд оруулж, түншлэлийн хүрээнд хийсэн ажлыг тайлангаар авч байх, түншлэлийг хөгжүүлэхэд өөрийн зүгээс бүх арга хэмжээг авна. Эдийн засгаа сэргээх хүнд үеийг давах, Хөдөлмөр эрхлэлтийн нэмэгдүүлэхэд ажиллах хүчний нөөц бололцоог  хангахад ҮЭ-ийн үүрэг, оролцоо чухал. Цалин хөлс нэмэгдүүлэх, орон сууцжуулах хөтөлбөрт бага цалинтай ажилтнууд, жирийн иргэдийг хамруулахад анхаарч ажиллана. Нийгмийн даатгалын багц хуулиуд тэр дундаа тэтгэврийн хуулийн хэрэгжилтийг хангах, Ажилчдад хувьцаа эзэмших хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаарх та бүхний санал санаачилгыг дэмжиж байна. Эдгээрийг ажил хэрэг болгох, зарим  шийдвэр гаргахад хамтарч ажиллая. Цаашид эдийн засгаа сэргээхэд ажилчдын байгууллагын оролцоо чухал гэдгийг дахин онцоллоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18