Энэ оны улсын төсөвт багшийн цалингийн гол эх үүсвэр болох нэг хүүхдэд ногдох хувьсах зардлыг бодох аргачилалд өөрчлөлт хийж, суурь цалинг нэмэгдүүлэх бодлогыг тусгасан. Үр дүнгийн урамшууллыг суурь цалингийн нэг хэсэг болгон өгөхөөр болсон гэсэн үг. Тэгвэл үр дүнд суурилсан суурь цалинг нэмэгдлийг энэ сарын дундуур олгоно гэдгийг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдэгдлээ. Ингэхдээ өнгөрөгч нэг, хоёрдугаар сарын нэмэгдлийг нөхөж олгох юм байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна