Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан болов

М.Төгөлдөр
2022/03/09

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2022 оны 3 дугаар сарын 9-ний өдөр боллоо.

Нийт шүүгчийн хуралдаанаас Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт өөрчлөлт оруулсан 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа, шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй эрүүгийн хэрэгт гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолохдоо  өмнө нь үйлчилж байсан процессын хэм хэмжээ болох “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолох” зохицуулалтыг хэрэглэхгүй гэж тайлбарлаж, тогтоол батлав. 

Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох” зохицуулалт нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “журам тогтоосон” шинжтэй буюу процессын эрх зүйн хэм хэмжээ бөгөөд уг хэм хэмжээг өөрчлөн тогтоосон хууль хүчин төгөлдөр болсон тохиолдолд өмнө үйлчилж байсан хэм хэмжээг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэхгүй, хүчин төгөлдөр үйлчилж байгаа процессын хэм хэмжээг өмнө үйлчилж байсан хэм хэмжээтэй ямар нэг байдлаар өрсөлдүүлэхгүй, зэрэгцүүлж эсхүл давхцуулж хэрэглэхгүй  гэж үзсэн байна.

Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга, итгэмжлэгдсэн төлөөлөгч  Б.Ган-Очироос ирүүлсэн Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 38 дугаар тогтоолыг тайлбарлуулах хүсэлттэй танилцаад  хүсэлтэд дурдсанаар нийт шүүгчийн хуралдаанаас гаргасан тогтоолыг тайлбарлах шаардлагагүй гэж үзэж, энэ талаар хариуг  Захиргааны хэргийн танхимын тэргүүн албан бичгээр өгөх нь зүйтэй гэж  шийдвэрлэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 10 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 12 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 13 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 14 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18