Хоёр жил цар тахалтай нүүр тулан ажилласан эмэгтэйчүүдэд хүндэтгэл үзүүлэв

М.Төгөлдөр
2022/03/08

Н.Саруулдөл

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы санаачилгаар “Ковидын сорилт-Эмэгтэйчүүдийн манлайлал” хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа. Арга хэмжээнд эрүүл мэнд, онцгой, цагдаа, мэргэжлийн хяналт, хил, гааль, УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөл, хэвлэл мэдээллийн салбарын 800 орчим эмэгтэй ролцсон юм. Ковид-19 цар тахлын үед 160 гаруй мянган төрийн алба хаагч ажилласны дотор 101 мянга гаруй нь эмэгтэйчүүд байсныг Ерөнхий сайд онцолж байв.

Ингээд хүндэтгэлийн арга хэмжээнд оролцсон эмэгтэйчүүдийн сэтгэгдлийг хүргэж байна. Тэд “Ковид 19”-ийн халдвар дэлхий дахинд бүртгэгдэж эхэлсэн үеэс өдийг хүртэл улаан бүсэд ажиллацгаажээ.

ОБЕГ-ын харьяа 113 дугаар анги, “Жаргалант” сувиллын ажилтан О.Оюунбилэг тусгаарлах багийг ахалж ажиллажээ.

Тэрээр “Бид эх орондоо тангараг өргөсөн хүмүүс учир айж сандрахаас илүү алдаагүй яаж ажиллах вэ гэдэгтээ их анхаардаг байсан. Гаднаас ирж буй иргэд айдастай байдаг байсан. Тухайн үед дотоодод халдвар бүртгэгдээгүй, эрсдэл хамгийн өндөр байдаг байсан үе. Хэд гаднаас тусгай үүргийн онгоцоор ирж байгаа хүмүүс хэдийн халдвар тээгээд ирээгүй ч гэсэн “Халдвар аваад ирсэн байх вий” гэсэн сэтгэлийн айдастай байдаг байсан. Тэдэндтэй манай сэтгэл зүйчид тулж ажиллаж, тайвшруулдаг байлаа.

Олон цаг хамгаалалтын хувцас өмсөхөд халууцна, хөлс гарна. Нислэг хүлээгээд нойртой, нойргүй, хоолтой, хооолгүй ажиллана. Ядарна. Нэг тусгаарлалтад орохоор 14-21 хоног гэртээ очихгүй. Манай багт нялх нойтон хүүхэдтэй, өндөр настай аав ээжтэй ажилчид зөндөө байсан. Тиймээс хамгийн боломжтой хүмүүсээс эхэлж л тусгаарлалтад оруулсан. Гэвч бид ихэвчлэн эмэгтэйчүүд учир ар гэрийн ажил орхигдож байсан. Тэр үед утсаар л холбогддог байлаа. Одоо цар тахлын нөхцөл байдал намжаад ирж байна. Хамт ажилласан баг хамт олон, цар тахлын эсрэг байсан монголынхоо ард түмэнд баярлаж байна” хэмээн хуваалцлаа.

Сувилагч Д.Цолмонтуяа бол анхны тусгай үүргийн нислэгийг хүлээн авахад ажилласан бөгөөд түүнээс хойш улаан бүсэд ажилласан юм.

Тэрээр “Халдвар хамгааллын хувцас өмсөөд олон цаг болоход хөлөрч, халууцдаг байсан. Усны гуталтай байдаг байсан болохоор танигдахын аргагүй болтлоо нүд нүүр хавагначихдаг байсан. Маск удаан хугацаагаар зүүснээс болж чих, хамар хална, заримдаа үрэгдээд шалбарчихсан байдаг байсан. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ямар ачаалалтай ажиллалаа вэ гэдгээ сая бодож суулаа. Тухайн үед ажил үүргээ гүйцэтгэж, хүний төлөө ажиллаж байна гэдгээ бодож хэцүү зүйлийг мартдаг байлаа. Хамтарч ажиллаж байсан баг хамт олон минь эрч хүчтэй, нэгдмэл байсан учраас тэр хэцүү үеийн шантрахгүйгээр давж чадсан гэж боддог. Манай нөхөр бас төрийн тусгай албанд ажилладаг учраас хоёулаа шуурхай ажиллах хэрэг гарч, нэгдүгээр ангийн хүү минь үлддэг байсан. Үүнд манай дүү тусалж, хүүг минь харж өгдөг байсан. Ер нь энэ цар тахлыг хамтын хүчээр л давж, одоогийн нөхцөл байдалд ирлээ, баярлаж байна” гэлээ.

ЦЕГ-ийн Олон нийтийн аюулгүй байдал хангах хэлтсийн ахлах байцаагч Л.Батгэрэл цар тахлын үед УОК-ын шуурхай штабт ажиллажээ.

“Бидэнд гэртээ очихгүй ажиллах үе зөндөө байлаа. Бид иргэдийнхээ төлөө, эх орныхоо төлөө тангараг өргөсөн учраас ямар ч ачаалалтай хэцүү үе байсан нүдээ аниад л ажилладаг байсан. Тухайн үед гэртээ очиж чадахгүй, эх хүн, эхнэр хүнийхээ үүргийг гүйцэтгэхгүй ажилласан тохиолдол зөндөө. Өндөржүүлсэн бэлэн байдлын улаан бүсээс шар бүс болтол бид ажиллалаа. Цаашдаа ч ажиллах болно” гэсэн юм.  

ОБЕГ-ын харьяа 09 дүгээр ангийн ахлах ахлагч Б.Дүүмаам операториор ажилласан байна.
Тэрээр “Эхэндээ коронавирусийн талаар дэлхий дахин ч судлаагүй, тэр талаар хэн ч мэдэхгүй байсан үед операториор ажиллаж эхэлсэн. Хүн мэддэггүй зүйлээсээ их айдаг юм шиг байгаа юм. Иргэд тэвдсэн, сандарсан ганц нэг шинж тэмдэг илрэх үедээ ингээд байна яах вэ гэж залгадаг байсан. Тэдэнд нөхцөл байдлыг ойлгуулах, мэдээллээр хангах хамгийн хэцүү. Холбогдож буй хүмүүс бүх чиглэлээр мэдээлэл авахыг хүснэ. Хамгийн хэцүү байсан үе бол хатуу хөл хорионд байсан үе. Дараа нь дотоодод халдвар бүртгэгдэх үед хамгийн өндөр ачаалалтай байлаа. Ядрах, нойр дутуу байх, олон цагаар, өдөр шөнөгүй утсаар ярьж иргэдэд мэдээлэл өгөх амаргүй шүү дээ. Одоо бодоход их ачаалалтай ажиллажээ гэж бодогдож, тэр хүнд үеийн ард гарсан гэдэгтээ их баярлаж байна” гэлээ.

Эх сурвалж: itoim.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 36 минутын өмнө
Монголд эмчлэгдэх боломжгүй хүүхдийн зүрхний мэс заслыг амжилттай хийлээ 55 минутын өмнө
Option 1: GS25: Шууд чанаад ид! Солонгос амтыг “GS25”-аас 1 цагийн өмнө
Х.Нямбаатар: Эвдэрсэн замуудыг дулааны шугам зассан компанийн хөрөнгөөр засварлуулна 2 цагийн өмнө
Дүжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж шинэчилнэ 3 цагийн өмнө
Улаанбурхан өвчний өндөржүүлсэн бэлэн байдалтай холбогдуулан ХӨСҮТ бямба гарагт ажиллана 4 цагийн өмнө
Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно 4 цагийн өмнө
“Нэткапитал Эй Би Эс” ТЗК Монголд анх удаа жилийн 20%-ийн хүүтэй нээлттэй ХБҮЦ-ны анхдагч арилжаагаа эхлүүлэн, цан цохилоо 16 цагийн өмнө
ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатар “Эрх зүйн ба шүүх эрх мэдлийн шинэтгэл: Өнөөгийн байдал ба ойрын ирээдүй” ОУ-ын ЭШХ-д оролцов 18 цагийн өмнө
Ирэх сард олгох мөнгөн тэтгэмжүүдийг наадмаас өмнө олгоно 21 цагийн өмнө
"ТЭЦ-III"-ын арын уулзварыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна Өчигдөр
5 аймгийн 9 суманд гарсан 14 ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр
Ипотекийн зээлийн даатгалын зохицуулалтад өөрчлөлт орно Өчигдөр
Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзав Өчигдөр
Оюу толгой төслөөс монголчуудын хүртэх үр өгөөж зөвхөн “Рио Парк”- аар хязгаарлагдах ёсгүй Өчигдөр
Элсэлтийн шалгалтад 700-аас дээш оноо авсан багш, сурагчдыг шагнаж урамшуулжээ Өчигдөр
 “Монголд хуурамч тамхи байдаггүй” гэдэг судалгааны дүн гарчээ Өчигдөр
Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Монгол, Узбекистаны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх боломжийн талаар хэлэлцэнэ Өчигдөр
Ойн, хээрийн түймэртэй холбоотой БОУАӨ-ийн сайд холбогдох хүмүүст үүрэг чиглэл өглөө Өчигдөр