Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг эмэгтэй гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцжээ

М.Төгөлдөр
2022/03/08

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Австралийн Гадаад хэргийн сайд М.Пейны санаачилгаар 3 дугаар сарын 7-ны өдөр цахимаар зохион байгуулсан Эмэгтэй Гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцсон байна.

Тус уулзалтаар Афганистанд үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан тус улс дахь охид, эмэгтэйчүүдийн эрхийн асуудлыг хөндөж ярилцжээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш 3 дугаар сарын 2-ны өдөр НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд Афганистан дахь нөхцөл байдлын тухай илтгэл танилцуулсан ба тэрбээр илтгэлдээ холбогдох бүхий л талыг оролцуулсан Засгийн газрыг байгуулж, хүний эрх, тэр дундаа охид, эмэгтэйчүүдийн эрхийг хангаж, терроризмтай тэмцэж, улс орны аюулгүй байдлыг хангахыг уриалжээ.

Уулзалтын үеэр Афганистаны эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй хүний эрхийг хамгаалагч, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөгчид мэдээлэл хийж, Гадаад хэргийн сайд нартай  дэлгэрэнгүй санал солилцсон байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав 2 цагийн өмнө
SAT1 хэвшлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна 3 цагийн өмнө
Хуурамч урамшууллын зар сурталчилгаагаар иргэдийг залилан мэхлэх оролдлого нэмэгдэж байна 4 цагийн өмнө
''Тамгат шүтээн" тахилга, ёслолын арга хэмжээ зохион байгуулагдана 4 цагийн өмнө
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа 6 цагийн өмнө
ТААНАГҮЙ ГОВЬ 6 цагийн өмнө
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана 6 цагийн өмнө
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр түдгэлзүүлжээ 7 цагийн өмнө
0-4 насны хүүхдүүд витамин, даралт, зүрх судасны эм, ууж хордох нь түгэээмэл байна 7 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгджээ 8 цагийн өмнө
Нийслэлд өнөөдөр бороо орно 9 цагийн өмнө
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө Өчигдөр
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө Өчигдөр
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ Өчигдөр
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан Өчигдөр
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ Өчигдөр
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ Өчигдөр
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 2026/07/28