Нийслэлийн дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийг хөгжүүлэхэд БНСУ-ын ЗГ дэмжиж ажиллахаа илэрхийлжээ

М.Төгөлдөр
2022/03/08

Нийслэлийн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүс хөгжлийн газар нь БНСУ-ын Засгийн газрын дэргэдэх Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын агентлаг Котра болон “Инженеринг Самү Сиэм” компанийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Котра нь БНСУ-ын Засгийн газраас хэрэгжүүлдэг мэдлэг хуваалцах хөтөлбөрийн (Knowledge Sharing Program) хэрэгжүүлэгч байгууллага бөгөөд энэ онд манай улсын Зам, тээврийн хөгжлийн яамны захиалгаар Алтанбулагийн чөлөөт бүсэд байгуулах ложистикийн төвийн ТЭЗҮ боловсруулах төслийг хэрэгжүүлж байгаа юм.

Тус уулзалтаар хоёр тал дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн асуудлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх, ложистикийн төвүүдийг хооронд нь холбох аргачлал болоод түүнд тулгуурлан нийслэл хотын дэд бүтцийг өргөжүүлэх талаар санал солилцов. Мөн нийслэлийн дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийг хөгжүүлэх тал дээр БНСУ-ын Засгийн газраас хэрэгжүүлдэг техникийн туслалцааны төслүүдэд хамрагдахад дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

НИЙСЛЭЛИЙН ДАГУУЛ ХОТ, ЭДИЙН ЗАСГИЙН ТУСГАЙ БҮС ХӨГЖЛИЙН ГАЗАР


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 9 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 11 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 13 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 13 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18