Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн зохион байгуулагдав

Н.Мижидмаа
2022/03/05

Дэлхий дахинаа цар тахал хэлбэрээр дэгдсэн Коронавируст халдвар (КОВИД-19)-ын халдварын улмаас үүссэн нөхцөл байдалтай уялдуулан жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнөө   сүүлийн 2 жил алгасч энэ ондоо зохион байгуулж байна. КОВИД-19 халдварын эсрэг хариу арга хэмжээний чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор 2020-2021 онд эрүүл мэндийн салбарын төсөв, техник, тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт нэмэгдэхийн зэрэгцээ салбарын үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах шинэчлэлийн зорилтот арга хэмжээг ч бид амжилттай хэрэгжүүлэв. Тухайлбал, салбарын санхүүжилтийн шинэчлэлийн хүрээнд нийт эрүүл мэндийн байгууллагуудад гүйцэтгэлийн санхүүжилтийг нэвтрүүлж салбарын санхүүжилтийн үр ашиг, үр нөлөөг сайжруулах алхмыг эхлүүлэхийн зэрэгцээ салбарын цахим шилжилтийг эрчимжүүлж нийт 10 гаруй төрлийн тусламж үйлчилгээг иргэдэд хүлээгдэл, чирэгдэлгүйгээр цахимаар үзүүлэх боломжийг бүрдүүлсэн юм.



  
 
 
Эрүүл мэндийн яамнаас 2022 оныг “ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЖИЛ” болгон ажиллахаар төлөвлөөд байна. Зорилтот жилийн хүрээнд байгууллага, эрүүл мэндийн ажилтан, үйлчлүүлэгчийн аюулгүй байдалд анхаарлаа хандуулаад зогсохгүй чанарыг эрхэмлэн ажиллахыг уриалж чанар, аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр өөрсдийн туршлагаа хуваалцан, санал бодлоо ил тод нээлттэй илэрхийлж харилцан зөвлөлдөхөөр тус салбарын зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа билээ.

Эрүүл мэндийн удирдах ажилтны зөвлөгөөн 2022 оны 03 дугаар сарын 04-05-ны өдрүүдэд 2 өдөр үргэлжилсэн бөгөөд Нийслэл, аймаг орон нутгийн ЭМГ, Нэгдсэн эмнэлэг, ЭМЯ-ны харьяа байгууллагуудын удирдлага нийт 278 зочид төлөөлөгч оролцов. 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдөр нийтдээ 6 салбар хэлэлцүүлгийг зохион байгуулж 209 санал, зөвлөмжийг боловсруулав. Үүнд:                                                                                               
1. “Эх барих, эмэгтэйчүүд, хүүхдийн салбарын тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам”                               
2. “Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлье "                                           
3. “Сувилахуйн тусламжийн шинэчлэл- Сувилагч мэргэжлийн үнэ цэнэ”                                                                     
4. Эрүүл мэндийн санхүүжилтийн өнөөгийн байдал,тулгамдсан асуудал”                                                                     
5. Хавдрын тусламж  үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах нь”                                                                       
6. Эм эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмжийн бодлогын арга хэмжээ, хэрэгжилт” 


 
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд: “Коронавируст халдвар (КОВИД-19)ын цар тахал нь бүх дэлхийн улс орнуудад хүний эрүүл мэнд хэчнээн чухал болохыг харуулахын зэрэгцээ улс орны хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь “ЭРҮҮЛ ХҮН-ЭРҮҮЛ ИРГЭН”  болохыг нотлон харуулсан. Энэ хэцүү цаг үед юуны өмнө төр засгийн оновчтой шийдвэр, салбар дундын хамтын ажиллагаа ихээхэн чухал байж үүссэн нөхцөл байдлыг хамтын хүчээр НЭГДМЭЛ НЭГ ЗОРИЛГОТОЙГООР даван туулахад томоохон сорилт болсон он жилүүд байлаа. Энэхүү сорилтыг амжилттай даван туулахад “Эрүүл мэндийн салбарын манлайлал тэр дундаа эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтнууд, эрдэмтэн багш нар, эрүүл мэндийн ажилтнууд та бүхний хичээл зүтгэл өндөр байсныг энд цохон тэмдэглэхийн сацуу байнгын дэмжлэг туслалцаа үзүүлж хамтран ажилласан НҮБ, НҮБХС, ДЭМБ, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Глобаль сан, Швейцарийн хөгжлийн агентлаг, ЖАЙКА, КОЙКА  зэрэг олон улсын байгууллагууд та бүхэндээ хувиасаа болон нийт Монголынхоо ард түмний нэрийн өмнөөс гүн талархалаа илэрхийлье” хэмээн хэлсэн үгэндээ онцлов.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Яармагийн замаас Арцатын ам хүртэлх авто замыг наймдугаар сарын 25-ныг хүртэл хаана 15 минутын өмнө
Б.Найдалаа сайд намын гишүүнээ даргаар томилохын тулд сонгон шалгаруулалтын "босго"- ыг намсгажээ 1 цагийн өмнө
ЕБС-ийн 1 дүгээр ангид элсэн суралцах сурагчдын дүрэмт хувцсыг аймагтаа үйлдвэрлэж эхэлээ 2 цагийн өмнө
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна 4 цагийн өмнө
Ирэх сард болох барилдаанууд 4 цагийн өмнө
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгдэжээ 4 цагийн өмнө
Японд газар хөдлөлтийн улмаас 28 хүн амиа алджээ 5 цагийн өмнө
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо орно 5 цагийн өмнө
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав 22 цагийн өмнө
SAT1 хэвшлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна 23 цагийн өмнө
Хуурамч урамшууллын зар сурталчилгаагаар иргэдийг залилан мэхлэх оролдлого нэмэгдэж байна Өчигдөр
''Тамгат шүтээн" тахилга, ёслолын арга хэмжээ зохион байгуулагдана Өчигдөр
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа Өчигдөр
ТААНАГҮЙ ГОВЬ Өчигдөр
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана Өчигдөр
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр түдгэлзүүлжээ Өчигдөр
0-4 насны хүүхдүүд витамин, даралт, зүрх судасны эм, ууж хордох нь түгэээмэл байна Өчигдөр
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгджээ Өчигдөр
Нийслэлд өнөөдөр бороо орно Өчигдөр
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 2026/07/29