Төв аймгийн Баян сумын 3 дугаар багийн “Хар толгой” гэдэг газарт автомашин цасанд суусан гэсэн дуудлагыг 09:00 цагт хүлээн авсан байна. Нийслэлийн Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн алба хаагчид 30 км замыг туулан очиход Х /25 настай, эрэгтэй/-ын “Тоёота Кровн” загварын суудлын автомашин цасанд суусан байсныг татан гаргажээ.
Эх сурвалж: ОБЕГ
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна