300 гаруй бог нь хорогдсон малчин айлд Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газар очиж, ажиллажээ

Н.Мижидмаа
2022/03/03

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын малчин айлын 300 гаруй мал хорогдсон талаар бид мэдээлсэн. Тодруулбал, тухайн айлын мал тариалангийн талбай хавиар бэлчихдээ чацга алдаж, өдөрт 3-4 бог үхдэг талаар Хүдэр сумын малчин А.Цогтгэрэл ярьсан. 

Уг асуудлаар тухайн аймгийн мал эмнэлгийн газраас малаас нь шинжилгээ авсан ч малынх нь уушгинд хялгасан хорхой байгаа тул "малаа туулга" гэх дүгнэлт гаргажээ.

 Харин малчин А.Цогтгэрэл уг дүгнэлт нь ташаа учраас Мэргэжлийн хяналтын байгуулагад шалгуулж, малаасаа цусны шинжилгээ авхуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Түүний ярьснаар мал нь тариалангийн талбай хавиар цацсан болцийн хорноос болж хорогдож байгаа талаар ярьж байсан юм. 

Тэгвэл манай сурвалжлах багийн мэдээлэл гарсны дараахан Сэлнгэ аймгийн мал эмнэлгийн газар, аймгийн мэргэжлийн хяналтын газраас тухайн айлд очиж малаас нь цусны шинжилгээ болон бусад шинжилгээ авчээ. Ингэхдээ аймгийн лабораторит бус УБ хотын Мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори луу явуулах талаар мэдээлжээ.

Уг шинжилгээний хариу хэрхэн гарахыг та бүхэндээ эргэн мэдээллэх болно.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 20 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18