Хөгжлийн банкнаас зээл авсан төрийн өмчит компаниудыг зээлээ яаралтай эргэн төлөх чиглэл өгчээ

Л.Бямбажав
2022/03/03

Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудлыг Засгийн газрын хуралдаан бүр дээр хэлэлцэж байхаар тогтсон. Өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар  Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу Хөгжлийн банкны ТУЗ-ийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудал болон Хөгжлийн банкнаас зээл авсан төрийн өмчит компаниудыг зээлээ богино хугацаанд, яаралтай эргэн төлөх чиглэл өгчээ. Шинэ бүрэлдэхүүнийг томилох хуулийн процессын ажлууд хийгдэж байна. ТУЗ-д төрийн албаны төлөөлөл болон хараат бус гишүүдийг томилох хуультай. Материалууд ирж дууссаны дараа сонгон шалгаруулалт хийгдэнэ.

Түүнчлэн Монгол Улсын Хөгжлийн банкнаас зээл авсан Төрийн өмчит компаниудын зээл нийт чанаргүй багцын өрийн гуравны нэгд дөхөх хэмжээний үнийн дүнтэй байгаа юм.  Үүнтэй холбоотой Засгийн газраас хариуцсан яамд, сайдууд идэвхтэй ажиллаж, яаралтай арга хэмжээ авч, зээл авсан Төрийн өмчит компаниудын зээлийг богино хугацаанд, яаралтай эргэн төлүүлж барагдуулах онцгой үүргийг Ерөнхий сайдаас өгчээ.  Цаашид төрийн өмчит компаниуд Хөгжлийн банкнаас зээл авдаг, үр өгөөжгүй зарцуулдаг, эрсдэлгүй мэт ханддаг энэ асуудалд анхаарах ёстойг Сангийн сайд Б.Жавхлан онцлов.

Чанаргүй зээлүүдийг зарласнаас хойш 49.8 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдсэн ч энэ долоо хоногт эргэн төлөлт зогсоод байгаа учраас цаашид эргэн төлөлтийг эрчимжүүлэх чиглэлийг Хөгжлийн банканд өгсөн байна.

Тус банкнаас зээл авсан 2 цементийн үйлдвэр хэвийн үйл ажиллагаагаа явуулж, бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлж байгаа. Энэ жил 2 их наяд төгрөгийн төсвийн хөрөнгө оруулалттай бүтээн байгуулалтын ажлууд хийгдэнэ. Уг бүтээн байгуулалтыг гүйцэтгэхээр шалгарсан байгууллагууд дээрх 2 цементийн үйлдвэрээс цемент авч, төлбөрийг нь Хөгжлийн банканд тушааж, зээлээс нь хасаж, чанаргүй зээлүүдийг бууруулах зэрэг өөр ямар ажлуудыг санаачлан хэрэгжүүлж болох талаар судлахыг чиглэл болгожээ.

Сүүлийн 3 жилийн хугацаанд Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төрд шилжүүлэхтэй холбоотой төлбөрийг “Монголиан коппер корпорейшн” компанитай хэлцэл хийх замаар, харилцан суутгах хэлбэрээр төлбөрийг барагдуулна гэсэн УИХ-ын тогтоолоор Засгийн газарт үүрэг өгсөн байдаг.  Гэвч Засгийн газраас байгуулагдсан үе үеийн ажлын хэсгүүд хэлцэл хийж, харилцан суутгал хийж, төлбөрийг барагдуулах оролдлого хийсэн боловч өнөөдрийг хүртэл амжилттай болоогүй. Нөгөө тал харилцан хамаарлаа хүлээн зөвшөөрдөггүй учраас хэлцэл үр дүнгүй болж, харилцан суутгал хийж болдоггүй. УИХ-ын тогтоолын хэлцэл гэдэг гогцоо үгнээс болж шат шатны шүүхэд ялагдаж ирсэн.    Хөгжлийн банкнаас Хөтөл ХХК, “Кью эс си” ХХК-д олгогдсон зээлийн мөнгө Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдаж авахад оролцсон байдаг. Хөгжлийн банк улсын мэдлийн банк учраас улсын мөнгөөр үйлдвэрийн хувьцааг худалдаж авсан хэмээн МУ-ын Засгийн газар үзэж, авлагаа харилцан суутгах замаар төлбөр тооцоог барагдуулж, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төрд авах процессыг бүрэн дуусгах бодлогыг Засгийн газар давхар баримталж байгааг хэллээ.

Өнгөрсөн 4 жилд Хөгжлийн банкны хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн хамгийн том дэвшил нь төвбанк хяналт, шалгалт хийдэг болсноор хяналт, шалгалт илүү сайжирсан хэмээн үзэж байна. Учир нь 2017 оноос өмнө Засгийн газар өөрийн аудитын байгууллагаар шалгуулдаг буюу өөрөө өөрийгөө шалгах зохисгүй хэлбэртэй байсан юм.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
102.88.68.156
2024/06/15
0
0
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Хариулах
Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18