Төрийн албаны шинэтгэл-Төрийн бүтээмж зөвлөгөөн боллоо

Н.Мижидмаа
2022/03/02

Итгэл хүлээсэн, ёс зүйтэй төрийн албыг хөгжүүлэх зорилгын хүрээнд “ТӨРИЙН АЛБАНЫ ШИНЭТГЭЛ-ТӨРИЙН БҮТЭЭМЖ” сэдэвт сургалтыг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Төрийн албаны зөвлөл, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран зохион байгууллаа. 

Зөвлөгөөн, сургалтыг нээж Ховд аймгийн Засаг дарга Б.ДүгэржавУИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга С.Бямбацогт нар үг хэлэв.

Сургалтад Төрийн албаны зөвлөлийн дарга Б.БаатарзоригТөрийн албаны зөвлөлийн Сонгон шалгаруулалтын газрын дарга Т.СосорбарамНҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь" төслийн зөвлөх П.Баярцэцэг нар “Төрийн албаны шинэтгэл”,“Сэтгэлгээний өөрчлөлтөөр төрийн албаны шинэтгэлийг эрчимжүүлэх нь: Системийн сэтгэлгээ, Зан үйлийн ухаан, Дизайн сэтгэлгээ”, “Төрийн албаны үнэт зүйлс, ёс зүй, шийдвэр гаргалт, нөлөөлөх хүчин зүйл, сорилт”Төрийн албаны сонгон шалгаруулалтын шинэтгэлсэдвүүдээр мэдээлэл өгсөн байна.

Энэ удаагийн сургалтад Ховд аймгийн бүх шатны төрийн байгууллагын 600 гаруй удирдах, гүйцэтгэх албан тушаалын төрийн албан хаагчид оролцлоо.

Ховд аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Татварын хэлтэс, Ерөнхий боловсролын 7 дугаар дунд сургууль, Ховд хотын захирагчийн Ажлын албаны төрийн албан хаагчид, Салбар зөвлөлийн дарга, гишүүд, ахмад төрийн албан хаагч, зарим иргэдтэй уулзаж төрийн албаны шинэтгэл, төрийн албаны бүтээмж, төрийн албаны шалгалтын талаар Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг дэлгэрэнгүймэдээлэл хийжтэдний саналыг сонсож, үйл ажиллагаанд тусгаж ажиллахаа онцоллоо.

Сургалтад хамрагдсан удирдах албан тушаалтнуудбайгууллага бүр дээрээ төрийн албаны бүтээмж, төрийн албан хаагчдын хандлага, соёлыг өөрчлөх талаар сургалт, мэдээллийг шуурхай хүргэж төрийн албаны шинэтгэлийн бодлого, үйл ажиллагааг эрчимжүүлжбайна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ 1 минутын өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 20 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18