Махны машины хутганд гарын хуруугаа хавчуулсан байсныг гаргажээ. Тодруулбал, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон багийн “Задгай”-д мах машинддаг цахилгаан машинд 1 хүн хуруугаа хавчуулсан тухай дуудлагыг 03.01-ний өдрийн 09:10 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 1 км зам туулан очиход цэцэрлэгийн тогооч С /38 настай, эмэгтэй/ нь махны машины хутганд баруун гарын хуруугаа хавчуулсан байсныг гаргажээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна