ОХУ, Беларусийн тамирчдыг тэмцээнд оролцуулахгүй байхыг ОУОХ уриалав

М.Төгөлдөр
2022/03/01

Олон улсын олимпын хорооны Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, ОХУ болон Беларусийн Засгийн газар Олимпын эвлэрлийн гэрээг зөрчсөний улмаас үүсээд буй хүндрэлийн талаар дахин хэлэлцсэн байна.

“Олимпын хөдөлгөөн нь спортоор дамжуулан энхтайвны төлөөх үйлсэд хувь нэмрээ оруулах, улс төрийн аливаа маргаанаас гадуур тайван өрсөлдөөнд дэлхий нийтийг нэгтгэх эрхэм зорилгыг агуулдаг. Гэвч Украинд өрнөж буй дайн олимпын хөдөлгөөнийг мухардалд оруулж байна” хэмээн ОУОХ-ны албан мэдээнд дурджээ. Улмаар Гүйцэтгэх зөвлөлийн хурлаас дараах шийдвэрүүдийг гаргажээ.

"1.Дэлхийн спортын бүрэн бүтэн байдлыг хамгаалах, оролцогчдын аюулгүй байдлыг хангах үүднээс Олон улсын спорт холбоод, спортын арга хэмжээ зохион байгуулагчдад ОХУ, Беларусийн тамирчдыг олон улсын тэмцээн урих, оролцохыг зөвшөөрөхгүй байхыг зөвлөж байна.

2.Хэрэв ОХУ, Беларусийн тамирчдыг тэмцээнээс хасах боломжгүй тохиолдолд зөвхөн төвийг сахисан байдлаар өрсөлдөх ёстой. Тухайлбал, ямар ч тамирчин, багийг ОХУ, Беларусийн нэрийн дор оролцохыг хориглож, үндэсний бэлгэдэг, сүлд дуулал, туг, сүлдийг харуулахгүй байхыг зөвлөж байна.

ОУОХ нь Украины Үндэсний олимпын хороог бүх талаар дэмжиж туслахаа илэрхийлж байна. Тиймээс ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн хурлын шийдвэрээр Эв санааны нэгдлийн сан байгууллаа. Үүний хүрээнд Украины тамирчид болон тэдний гэр бүлийг дэмжиж байгаа ҮОХ-д болон олон улсын спорт холбоодод талархаж байгаагаа ОУОХ илэрхийлж байна" гэжээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 9 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 11 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 13 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 13 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18