Өмнөд хөршийн нийлэл Бээжин хотноо болсон Өвлийн олимпын XXIV наадамд Монгол Улсаас гүйлтийн цанын төрлөөр эрэгтэй, эмэгтэй тус бүр 1 тамирчин оролцсон.
Монголын өвлийн спортын баг тамирчид 1964 онд Австри улсын Инcбрук хотноо болсон өвлийн олимпын IX наадамд анх оролцсон түүхтэй. Түүнээс хойш 1976 оны өвлийн олимпоос бусад бүх олимпын наадамд баг тамирчдаа оролцуулж байсан юм. Монголчууд биатлон, тэшүүр, гүйлтийн цана, шорт-трекийн төрөлд оролцож ирсэн бөгөөд 2002 оноос хойш дөрвөн олимпод гүйлтийн цанын төрлөөс өөр төрөлд тамирчин оролцуулж чадахгүй байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна