С.Амарсайхан: Малчдад даатгаад орхидог байсан малын вакцинжуулалтад хяналт тавина

М.Төгөлдөр
2022/03/01

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Батчулуун, МХЕГ-ын дарга Б.Баасандорж нартай уулзаж, дээрх байгууллагуудын сүүлийн үед хийж буй ажлын явцыг шалгаж, хоорондоо уялдаа холбоотой ажиллахыг үүрэг болголоо.

МЭЕГ-ын дарга Д.Батчулуун “Манай байгууллагаас 21 аймагт мэргэжилтнүүд малын вакцинжуулалтад ажиллаж буй. ОХУ-аас маргааш 3.5 сая, гуравдугаар сарын 25-нд дахиад 3.5 сая вакцин оруулж ирэхээр болсон. НҮБ-ын төслийн хүрээнд 4.6 сая вакцин авахаар хэлэлцэн тохирсон” гэсэн юм.

Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан "Малын эрүүл байдал монгол хүний эрүүл мэндтэй шууд холбоотой. Тиймээс вакцинжуулалтыг түргэвчлэх шаардлагатай. Мөн зүй бусаар хорогдсон малын сэг зэмийг устгах ажилд МХЕГ хяналт тавьж ажиллах. Өнгөрсөн жил малын сэг зэмийг устгах ажилд анхаараагүйгээс малын товруутах өвчин дэгдэх нэг хүчин зүйл болсон" хэмээн анхааруулаад, одоо байгаа вакцинаар ирэх сарын 25 гэхэд 5 сая үхэр сүргийг вакцинжуулахыг үүрэг болголоо.

Мөн өмнө нь МЭЕГ-аас малд хийх вакциныг хөдөө орон нутагт хуваарилаад, малчдад даатгаад орхидог байсан. Үүнээс болж малчид дархлаажуулалтыг орхигдуулж, халдварт өвчин тархах шалтгаан болдог. Иймд мэргэжлийн хяналт, мал эмнэлгийн газрын мэргэжилтнүүд хамтарч, өөрсдөө хяналт тавьж, гардан ажиллахыг үүрэг болгосон юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 9 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 11 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 13 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 13 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18