Цагааннуур-Улаанбайшинт чиглэлийн авто зам наймдугаар сарын сүүлээр ашиглалтад орно

М.Төгөлдөр
2022/03/01

Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд зам, тээрийн салбарт  хилийн боомтуудыг авто замаар холбох ажлууд эрчимтэй явагдаж байна. Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр-2” төслийн хүрээнд Баян-Өлгий аймгийн Цагааннуур-Улаанбайшинт чиглэлд баригдаж буй 25.8 км авто замд ажиллалаа.

Тус замын хөрс хуулалт,  далангийн дүүргэлт, ухмал хэсэг бүрэн хийгдсэн, суурь болон хучилтаас бусад ажлын гүйцэтгэл 60-70 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. Энэ оны наймдугаар сарын 30-ны өдөр дуусах хуваарьтай ч гүйцэтгэгч компанийн төлөөлөл наймдугаар сарын 17-ны өдөр дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгааг танилцуулав.

Сайд Л.Халтар, ажлын гүйцэтгэл сайн, цаг хугацаандаа дуусгах бүрэн боломжтой гэж дүгнэлээ. Цагааннуур боомтоос ОХУ-ын хил хүртэлх 4 км газарт цэвдэгтэй хөрстэй. Ирэх зун зам барилаа гэхэд өвөл хөлдөж суулт овойлт өгч зун нь хагарч эвдэрнэ. Тиймээс гүйцэтгэгч компани баталгаат хугацаандаа дахин завсарлах ажил гаргахгүйн тулд тухайн цэвдэгтэй хэсэгт Бураатын даваан дээр суурилуулж байгаатай адил хөргөлтийн тоног төхөөрөмж суурилуулах шаардлагатайг хэлээд гүйцэтгэгч компани төсөл хэрэгжүүлэх нэгжтэй ярилцан ойрын хугацаанд хувилбараа танилцуулахыг чиглэл болгов.

Олон улсын AH4 замыг Өлгий хотын төвөөр дайруулж тавьснаар хүүхэд гэмтэх зам тээврийн осол гарах болсон. Тиймээс тус замыг Баян-Өлгийн аймгийн төвийг тойруулж 18.82 км зам, 201.08у/м төмөрбетон гүүр барьж байна.

Зам, тээврийн хөгжлийн сайд “Замын ажил өнгөрсөн жил эрчимтэй өрнөсөн байна. Харин Ховд гол дээгүүр гарч байгаа 200 орчим урт метр гүүр босоо багануудаа цутгасан боловч дам нуруугаа огт хийгээгүй байгаа нь санаа зовоож байна. Гүйцэтгэгч компанитай уулзана. Сайн ажиллавал ирэх 10 дугаар сарын сүүлээр дуусах боломжтой” гэлээ.

Мөн тэрбээр, Баян-Өлгий аймгийн Цагааннуур-Улаанбайшинт чиглэлд баригдаж буй 25.8 км авто зам ашиглалтад орсноор Монгол руу чиглэх импортын ачаа тээвэр нэмэгдэхээс гадна Орос Хятадын хооронд Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан тээвэр хийгдэж эхэлнэ. Хөдөлгөөний энэ эрчмийг дагаад үйлчилгээний газрууд бий болж, ажлын байр нэмэгдэнэ гээд олон давуу тал бий. Тиймээс бид дэмжих ёстой хэмээн тодотгов.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 9 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 11 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 12 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 13 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18