Б.Лхагвасүрэн: SWIFT-ийн хоригт орсон ОХУ-ын банкуудаар манай банкуудын гадаад төлбөр тооцоо дамждаг бол зогсох эрсдэлтэй

Л.Бямбажав
2022/02/28

Олон улсын банк хоорондын мэдээлэл солилцооны систем SWIFT-ээс ОХУ-ын зарим банкыг хасах болсон тухайгаа АНУ, Европын холбоо, Их Британи, Канад зэрэг улсууд мэдэгдсэн.  Одоогоор барууны компаниудтай хамтран ажиллахыг хориглож, хориг арга хэмжээ авсан Оросын ВТБ, “Промсвязьбанк”, “Совкомбанк”, “Открытие”, “Новикомбанк” гэсэн банкнууд энэ хориг арга хэмжээнд өртөөд байна. Харин “Сбербанк” хэсэгчилсэн байдлаар өртөөд буй. Эдгээр банкнуудыг олон улсын түвшинд доллароор гүйлгээ хийх  боломжгүй болгожээ. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын  ОХУ-тай хийдэг  худалдаа,үйлчилгээний төлбөр тооцоонд асуудал үүсэх эсэхийг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс сэтгүүлчид тодрууллаа. 

Тэрбээр "Манай улс Оросын холбооны улсаас нефть бүтээгдэхүүнээ 100 хувь авдаг учраас эрсдэл үүснэ. Мөн тослох материал, эрчим хүч, үйлдвэрийн голлох материалуудаа ОХУ-аас авдаг. Хоёрт, манай улс нефть бүтээгдэхүүний төлбөр тооцоогоо олон улсын SWIFT системээр дамжуулан хийдэг. ОХУ-ыг энэ системээс хасах хоригт оруулж, хаалт хийсэн.ОХУ-ын Төв банк болон нэр бүхий таван том банкийг SWIFT системээс хассан гэж мэдэгдсэн. Хэрвээ манай улсын төлбөр тооцоо дамждаг банк үүнд багтсан бол гадаад төлбөр тооцоо зогсох эрсдэлтэй байдал гарна.  АНУ-ын талаас эрчим хүч, нефтийн төлбөр тооцоог хоригт багтаахгүй гэсэн мэдээлэл байна. Тиймээс нефть бүтээгдэхүүн авдаг манай улсын хувьд боломж гарц гаргалгаа байх боломжтой гэж харж байгаа. 

Өнөөдөр үдээс хойш Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл /Сангийн яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо/ яг эдгээр асуудлаар хуралдаж, тодорхой ярилцана. 

Манай улс ОХУ-аас нефть бүтээгдэхүүн авахаас гадна Зүүн Европоос ОХУ-аар дамжин Алтанбулаг боомтоор хүнс болон хэрэглээний бараа бүтээгдэхүүн оруулж ирдэг. Энэ сүлжээнд мөн тодорхой хэмжээний эрсдэл үүсч байгаа.  Туркээр дамждаг нэг зам, Беларусаар буюу хойгуур дамждаг нэг зам бий. Одоогоор эдгээр сүлжээ доголдсон, экспорт, импортыг хаасан зүйл алга "гэлээ. 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18