Эхний ээлжинд “100 айл”-ын цемент, арматур төмрийн томоохон төв, захуудыг нүүлгэн шилжүүлэх боломжтой гэв

М.Төгөлдөр
2022/02/26

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор 2018 онд “100 айл” буюу төвлөрсөн барилгын материалын зах, худалдааны төвийг үе шаттай нүүлгэн шилжүүлэх талаар судлах ажлын хэсгийг байгуулсан байдаг.

Уг ажлын хэсгийг өнгөрсөн оны сүүлээр шинэчлэн байгуулсан бөгөөд ажлын хэсэгт нийслэлийн төр захиргааны 15 байгууллагын төлөөллүүд багтсан. Ажлыг хэсгийг нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Г.Төгөлдөр ахалж байна.

Харин өчигдөр тус ажлын хэсэг хуралдаж, 100 айлыг нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөсөн “Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк”-ийн одоогийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг сонсож, цаашид зохион байгуулах ажлын талаар хэлэлцэв.

Хурлын эхэнд “Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ-ын дарга С.Батжаргал тус паркийн дэд бүтцийн ажлын явцын талаарх мэдээллийг өгөв.

 Тэрбээр “Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк”-ийн 13 га талбайг 100 айлын жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд төлөвлөсөн. Нэг үйлдвэр 0.5 га талбай ашиглахаар тооцвол 6.3 га ашигтай талбайд нийт 20 орчим үйлдвэр байх боломжтой.

Өнөөдрийн байдлаар 100 айлд үйл ажиллагаа эрхэлдэг 10 орчим аж ахуй нэгж тус технологийн парктай үйл ажиллагааны гэрээ байгуулаад байна” гэв.

НИТХ

Одоогийн байдлаар паркийн цахилгаан хангамжийн ажлын явц 30 хувьтай байгаа аж. Тиймээс эхний ээлжид 100 айлд цемент, арматур төмрийн худалдаа эрхэлдэг томоохон худалдааны төв, захуудыг нүүлгэх боломжтойг хэллээ.

100 айлд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн 59 хувь нь барилгын материалын бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхэлдэг. Харин үлдсэн 41 хувь нь тус худалдааг түшиглэн дагалдах үйл ажиллагаа эрхэлдэг байна.

Ажлын хэсгийн гишүүд дэд ажлын хэсэг байгуулах, дараагийн удаа “Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк”-д ажиллахаар санал нэгдлээ. Мөн “Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк”-ийн дэд бүтцийн ажилд шаардлагатай төсвийг шийдвэрлэхээр ажиллана гэдгийг ажлын хэсгийн ахлагч Г.Төгөлдөр онцолж байв. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 9 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 11 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 12 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 13 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18