Ясны үйлдвэр барихаар авсан зээлээ үнэт эдлэлийн бизнес, үнэтэй машин худалдан авахад зарцуулжээ

Л.Бямбажав
2022/02/25

“Кредос” компани Малын яс боловсруулан органик уураг, тос гарган авах үйлдвэрийг барих зорилгоор Хөгжлийн банкнаас 2017 онд 794 сая иен, 2020 онд нэмж 2 тэрбум төгрөг тус тус авчээ. Өнөөдрийн байдлаар нийт үлдэгдлийн хэмжээ 25 тэрбум төгрөг. Тэгвэл тус компани авсан зээлийнхээ ердөө 6 тэрбумыг л үйлдвэр барихад зарцуулж, үлдсэн 15 орчим тэрбум төгрөгийг үнэт эдлэлийн худалдааны бизнес болон үнэтэй машин худалдан авахад зарцуулжээ. Өөрөөр хэлбэл зээлийг зориулалтын бусаар ашигласан байна.

Тус үйлдвэрийн төлөөлөл Н.Оюунбат “Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлэгт оролцох үеэрээ Ковид-19-өөс шалтгаалан экспорт хийж боломжгүй болсон нь зээл төлөлт хийж чадахгүйд хүргэж байгаа тухайгаа хэлж, жирийн бизнес эрхлэгчдээ харж үзэхийг хүсч байсан. Жинхэнэ бизнес эрхлэгчийн дүрээр хэлэлцүүлэгт оролцсон тус компани Хөгжлийн банкнаас авсан их хэмжээний бага хүүтэй зээлээ тэс ондоо бизнест зарцуулж, үнэтэй машин худалдан авч тансаглаж байгаа нь харамсалтай. Эндээс уйлан дугарч, учир шалтгаан тоочсон бүхний цаана үнэн байхгүйг харж болохоор байна. Үүний дээр тус компани зээл авахдаа 9.9 тэрбум төгрөгийг төслийн мөнгөн урсгалаас, 2.2 тэрбумыг Ирээдүйд бий болох хөрөнгөөр баталгаажуулсан байгаа нь анхаарал татна. Зээлийн эргэн төлөлт хийгдэхэд хүндрэлтэй гэж хэлж болох юм. Тус компанийн барьж байгуулсан жижиг үйлдвэр нь 6 тэрбум орчим төгрөгөөр үнэлэгдэнэ гэдгийг Хөгжлийн банкны Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Ж.Эрхэмбаатар хэлж байсан юм.


Энэ тухай тэрбээр "Протений үйлдвэр байгуулна гээд зээл авчихсан. Сэндвичэн байшинд тоног төхөөрөмжтэй жижигхэн үйлдвэр байгуулаад түүнийгээ 20 гаруй тэрбумаар байгуулсан гээд байгаа. Үнэлгээгээр бол зургаа орчим тэрбум төгрөг гэж үзсэн. Зөрүү мөнгийг нь худалдаа, үнэт эдлэлийн бизнест оруулаад, үнэтэй машин авчихсан. Ингэж ёс зүйгүй, зориулалтын бусаар зээлээ зарцуулсны дараа КОВИД-ийн нөлөө гэдэг ч юм уу эсвэл ажлын байр бий болгож байна гэдэг сайхан үгээр далдалсан энэ гэрээний зөрчлийг арилгуулахаар ажиллаж байна" гэв.

Дашрамд дурдахад, малын яс боловсруулах үйлдвэр барихад 2 тэрбумаас илүүгүй зардал гарна гэдгийг зарим эх сурвалж хэлж байгаа. Гэвч тус компани 20 гаруй тэрбум төгрөгийн яс боловсруулах үйлдвэр барих зорилгоор Хөгжлийн банкнаас зээлж авсан байдаг.



0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18