Н.Мандуул: Хөгжлийн банканд 50 орчим тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдээд байна

Л.Бямбажав
2022/02/25

Хөгжлийн банкны удирдлагууд мэдээлэл хийж байна. Энэ оны нэгдүгээр сарын 20-ны өдөр тус банкнаас чанаргүй зээлдэгчдийг зарласан. Үүний дараа мөн нийт зээлдэгч нарын болон үлдэгдэл зээлийн талаар мэдээллийг өгсөн билээ. 

Энэ талаар Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул хэлэхдээ

 Олон нийтэд нээлттэй мэдээллийг өгснөөс  хойш муу зээлийн эргэн төлөлтөд тодорхой ахиц гарч байна.Өчигдрийн байдлаар Хөгжлийн Банканд 50 орчим тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдсэн. Үүнд сэтгэл ханаж болохгүй. Нийт чанаргүй зээл 1.8 их наяд төгрөг. Өнгөрсөн нэг сарын хугацаанд бид муу зээлүүдийн үнэлгээ болон хяналт шалгалтыг хийж байна. Энэ ажил өнөөдрийн байдлаар 75 орчим хувийн гүйцэтгэлтэй явж байна. Мөн  түүнчлэн УИХ-аас ажлын хэсэг байгуулагдаж, ажлын хэсгийн дэд хэсэг манай банкинд бүтэн өдөржин ажиллаж байна. Түүнчэн АТГ болон Эрүүгийн цагдаагийн газартай хамтран ажиллаж зээлдэгчдийн тодорхой мэдээллийг өгч ажиллаж байгаа" гэлээ.

2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 02 дугаар сарын 24-ний өдрийн хооронд дараах ажлууд хийгдсэн байна.

  • МУХБ-ны Гүйцэтгэх захирлын тушаалаар Хяналт, шалгалтын ажлын хэсэг байгуулагдаж, МУХБ-аас санхүүжүүлсэн нийт 66 зээлдэгчийн бизнесийн үйл ажиллагаа, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, зээлийн зарцуулалт, барьцаа хөрөнгийн чанар, байдлыг газар дээр нь хянан шалгаж байгаа бөгөөд одоогийн байдлаар хяналт шалгалтын ажлын гүйцэтгэл 75 хувьтай байна.
  • Монгол Улсын Их Хурлын даргын захирамжийн дагуу байгуулагдсан ажлын хэсэг өнгөрөгч 10 хоногийн хугацаанд МУХБ-нд байрлан ажиллаж байгаа бөгөөд нийт 27 удаагийн уулзалтаар 21,000 орчим хуудас цаасан суурьт баримт бичиг, 26.000 хуудастай дүйцэхүйц файл материал, нийт 47.000 орчим хуудас бүхий баримт бичгүүдийг хүлээлцсэн.
  • Энэ хугацаанд Монгол Улсын Хөгжлийн банкнаас АТГ газарт болон Эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт тухайн зээлдэгч бүрийн хувийн хэрэгт багтаж байгаа баримт бичгүүд болох зээлийн хорооны шийдэр, ТУЗ-ын тогтоол, холбогдох дүгнэлт, танилцуулгууд багтсан нийт 20.000 орчим хуудас бүхий цаасан суурьт  баримт бичгийг хүлээлгэн өгсөн.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18