Б.Эрдэнэбат: ЗГ төслөө хэрэгжүүлээгүйгээс бид зээлээ төлж чадахгүйд хүрсэн, бид зээлийг зориулалтаар ашигласан

М.Төгөлдөр
2022/02/25

"Эрэл"-ийн Б.Эрдэнэбат Хөгжлийн банкнаас ямарч барьцаа хөрөнгөгүйгээр авсан зээлээ төлөөгүй  зээлдэгчдийн нэг. 2019 онд хийсэн "Хөгжлийн банк"-ны шалгалтын ажиллагааны хүрээнд “Эрэл” компанийн захирал Б.Эрдэнэбат, түүний эхнэр Даваахүүгийн Сэргэлэн нар Хөгжлийн банкнаас  ямар ч барьцаагүй 23 сая ам.долларын зээл авсныг нь илрүүлсэн билээ. Энэхүү 23 сая ам.долларын зээлийг авахдаа эхлээд 14 сая ам.долларыг, дараа нь есөн сая ам.долларын зээлийг авсан байдаг. 

Уг зээлийг авахдаа дэлхийн стандартад нийцэх блокын үйлдвэр барина гээд ямар ч барьцаа хөрөнгөгүйгээр авсан хэдий ч өнөөдөр Эрэлийн Эрдэнэбатын Хөгжлийн банкинд төлөх өрийн хэмжээ 163.1 тэрбум. 

Хөгжлийн банкнаас зээл авсан “Эрэл” компани  мэдээлэл хийж байна. Тэрбээр “Эрэл” компанийн ТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбат "2013 оны тавдугаар сард Засгийн газраас Улаанбаатар хотын иргэдийг орон сууцжуулах тогтоол гаргасан. Чингис бондын эх үүсвэрээс 13 сая ам.долларыг Эрэл компанид олгохоор болсон. Ингэхдээ гэр хорооллын 180 мянган өрхийг орон сууцжуулж тухайн үеийн ханшаар худалдаж авахаар тохирсон. Улмаар манай компанид найман жилийн хугацаатай 14 сая ам.долларыг өгсөн. Би бондоос тухайн үеийн ханшаар 20 тэрбум төгрөгийн зээл авсан. Энэ зээл 2020 оны найман сард хугацаа нь дууссан. Би дараа нь 2014 онд 13.1 сая еврогийн зээлийг Хөгжлийн банкаар дамжуулан Германы банкнаас авсан. Дараа нь 2015 онд 9 сая ам.долларын зээлийг Хөгжлийн банкнаас авсан. Энэ нь Засгийн газрын тогтоолоор олгогдсон. Энэ зээлийн хугацаа 2022 оны аравдугаар сард дуусна. Ингээд нийт Хөгжлийн банкнаас гурван удаа зээл авсан.

Засгийн газраас тогтоолоо хэрэгжүүлсэн бол бид зээлээ бүрэн төлөх боломжтой байсан. Сүүлдээ манай компани зээлээ төлж чадахгүй тул 268 тэрбум төгрөгийн үнэлгээтэй үйлдвэрээ Хөгжлийн банкны барьцаанд өгсөн. Намайг зээлээ төлсөнгүй гэх биш анхнаасаа тогтоолоо хэрэгжүүлээгүй Засгийн газарт хариуцлага тооцох хэрэгтэй" гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 9 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 11 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 12 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 13 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18