Хөгжлийн банкны удирдлагууд маргааш 11 цагаас мэдээлэл хийхээр болжээ. Тодруулбал Хөгжлийн банкнаас зээл авч зориулалтын бусаар ашигласан нэр бүхий зээлдэгч нарыг хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн. Үндсэндээ Хөгжлийн банкнаас олгосон нийт 75 зээл, 66 зээлдэгчийн зээлийн 55.3 хувь буюу 1.8 их наяд төгрөг чанаргүй зээлийн ангилалд орсон талаар тус банкнаас мэдээлсэн. АТГ-аас Хөгжлийн банкнаас зээл олгосон болон авсан нэр бүхий 12 хүнийг саатуулан шалгах саналыг шүүхэд хүргүүлж, улмаар цагдан хориод байгаа билээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна