Шүүхээс Алтай Констракшн компанийн захирал Х.Бат-Эрдэнийг 30 хоног хорих шийдвэр гаргажээ

Н.Мижидмаа
2022/02/23

Хөгжлийн банкнаас зээл авсан зээл олгосон албан тушаалтнуудад холбогдох шүүх хурал өнгөрсөн Баасан гаригт СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон. Шүүхээс Хөгжлийн банкны үе үеийн зарим удирдлага, зээл авсан албан тушаалтнуудад 30 хоногийн хорих ял оноогоод байгаа билээ.

 Харин Хөгжлийн банкнаас зээл авсан "Алтай констракшн" компанийн захирал  Х.Бат-Эрдэнийн шүүх хурал энэ сарын 21-нд болж Х.Бат-Эрдэнэд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ аваад байсан юм.

Тэгвэл өнөөдөр /2022.02.23/ Х.Бат-Эрдэнэд холбогдох хэргийн шүүх хурлаар "Алтай констракшн" компанийн захирал  Х.Бат-Эрдэнийг "гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар баримт байгаа" гэх үндэслэлээр өнөөдрөөс эхлэн 30 хоног цагдан хорих шийдвэр гаргажээ.
Эргэн сануулахад “Алтай констракшн” ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэнийн хамаарал бүхийн "Монгол драй милк" ХХК дахин орсон. Дахин гэж тодотгож буй учир нь 2019 оны есдүгээр сарын 5-нд  прокурорын байгууллагад Хөгжлийн банкнаас зээл аваад эргэн төлөхгүй төрд хохирол учруулж байгаа буюу авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй, хугацаат график алдагдсан гэж үзэн "Эрэл", "Хөтөл" ХК, "ТОСК" ТӨХК, "Монгол драй милк", "Кью Эс Си", "Капитал банк"-ийг  компанийг прокурорын байгууллагад шилжүүлж байв. Гэвч өнөөдрийг хүртэлх хугацаанд "Монгол драй милк" ХХК зээлээ төлөөгүй улсыг хохироосоор байна.  Тус компани нь хөдөө орон нутгуудад 60 ширхэг хуурай сүүний үйлдвэр байгуулж дотоодын зах зээлийг хуурай сүүгээр бүрэн хангаж, тэр ч бүү хэл гадаад руу экспортлох төслөөрөө Хөгжлийн банкнаас 15 сая ам.доллар буюу 47 тэрбум төгрөгийн зээл авч байв.  Мөн зээлийн барьцаа болох хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө нь 47 тэрбум төгрөгийнхөө 10 хувьд ч хүрэхгүй үнийн дүнтэй байснаас гадна сүүний үйлдвэр байгуулаагүй буюу зээлийг зориулалт бусаар ашигласан гэх мэдээлэл бий.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ 1 минутын өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 20 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18