Д.Сумъяабазар: Ард түмэндээ үнэнээ хэлье, нэг хэсэгтээ түгжирнэ, бид түгжрэлийг бууруулах гашуун шийдвэрүүдийг удахгүй гаргана

Н.Мижидмаа
2022/02/23

Улаанбаатар хотын түгжрэлтэй холбоотой асуудлаар Хотын дарга Д.Сумъяабазараас сэтгүүлч Н.Өнөрцэцэг тодрууллаа.

Хотын дарга Д.Сумъяабазар: Иргэдийн төлөөлөгчийн чуулган удахгүй хуралдана. Улсын хэмжээнд бүртгэлтэй 665,000 тээврийн хэрэгсэл бий. Жилд 80 мянган тээврийн хэрэгсэл нэмэгдэж байна. Харин жилд замын бүтээн байгуулалт 35-50 километр замаар л нэмэгддэг. Тэгэхээр ухаалаг удирдлагын системтэй болох хэрэгтэй байна.Шинэ нийтийн тээвэр,  тойрог хурдны зам, бусад холбоос замууд хэрэгтэй байна. Зогсоолыг ч төлбөртэй болгох ёстой. Түгжрэл бол төвлөрөлтэй холбоотой. Хүн амын хэт их төвлөрөлтөд зөвхөн автомашины хязгаарлалт хийгээд шийдэгдэхгүй. ШУ-ны үндэстэй, ул суурьтай шийдэх хэрэгтэй байна.  Ард түмэндээ үнэнээ хэлье, төв зам болон бусад замын хураамжийг ч нэмэгдүүлж л таарна. Ялангуяа хөдөө орон нутгаас орж ирж буй машинуудын хураамжийг нэмэгдүүлнэ. Тэгэхээр бидэнд хяналтын камер хэрэгтэй, цахим шилжилтын процессоо ч яаруулах шаардлагатай.  Буруу хүрдтэй машины импортыг зогсооно. Нэг хэсэгтээ түгжирнэ, бид түгжрэлийг бууруулах гашуун шийдвэрүүдийг удахгүй гаргана. Түгжрэлийг бодитой бууруулахын тулд хөрөнгө, мөнгөө шийдэх хэрэгтэй.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ 1 минутын өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 20 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18