Эрүү, иргэний хэргийн гаралт 2021 онд буурчээ

М.Төгөлдөр
5 цагийн өмнө

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өнөөдөр “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурлыг зохион байгуулж, Монгол Улсын шүүхийн 2021 оны бүтэн жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг танилцууллаа. Хэвлэлийн бага хуралд Шүүхийн захиргаа, удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, Мэдээллийн технологи, хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Э.Амарсанаа, Шүүхийн статистик хариуцсан референт Э.Ганцэцэг, П.Ангарагсайхан нар оролцож мэдээлэл хийлээ. 

 Шүүн таслах ажиллагааны талаарх нэгдсэн дүн мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНД байршуулж байна. 

Шүүх 2021 онд 89089 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэжээ       

Монгол Улсын шүүх 2021 оны бүтэн жилд 89089 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүх 2021 онд эрүүгийн 12068 хэрэг, иргэний 45444 хэрэг, захиргааны 1764 хэрэг, зөрчлийн 21946 хэрэг нийт 80417 хэргийг хянан шийдвэрлэж, 1115 хүнийг хорих ял эдлэхээс хугацааны өмнө суллаж, 2351 хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг өмнөх оноос 10.4 хувиар, иргэний хэрэг 15.3 хувиар тус тус буурсан бол захиргааны хэрэг 15.7 хувиар, зөрчлийн хэрэг 4.8 хувиар тус тус өссөн байна.

Давж заалдах шатны шүүх 2021 онд эрүүгийн 2105 хэрэг, иргэний 2529 хэрэг, захиргааны 722 хэрэг, зөрчлийн 468 хэрэг нийт 5824 хэргийг хянан шийдвэрлэжээ. Давж заалдах шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг өмнөх оноос 22.1 хувиар, иргэний хэрэг 25.5 хувиар, зөрчлийн хэрэг 9.3 хувиар тус тус буурсан бол захиргааны хэрэг 9.1 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна.  

Хяналтын шатны шүүх 2021 онд эрүүгийн 322 хэрэг, иргэний 1576 хэрэг, захиргааны 145 хэрэг, нийт 2043 хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг өмнөх оноос 53.0 хувиар, захиргааны хэрэг 66.8 хувиар буурсан бол иргэний хэрэг 86.3 хувиар өссөн дүнтэй гарчээ.  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 9 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 11 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 12 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 13 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18