Ё.Отгонбаярыг Эрүүгийн цагдаагийн албанаас шалгаж эхэлжээ

Н.Мижидмаа
23 цагийн өмнө

БСШУ-ны сайд асан Ё.Отгонбаяр эхнэрийнх нь хамаарал бүхий компани Хөгжлийн банкнаас зээл авсан гэх манай сайтад гарсан мэдээлэлтэй холбогдуулан твиттерт жиргэсэн сэтгүүлчийг "чамайг олж ална, заригтай чинь хамт ална" хэмээн заналхийлсэн. Сэтгүүлчийг заналхийлсэн Ё.Отгонбаярыг МАН-ын даргын ахлах зөвлөхийн ажлаас нь чөлөөлөөд байгаа юм.

 Өөрийг нь заналхийлсэн уг асуудлаар сэтгүүлч У.Оргилмаа цагдаагийн байгууллагад гомдол гаргаад байсан юм. Сайд асан Ё.Отгонбаярыг сэтгүүлч У.Оргилмаагийн гомдлоор Эрүүгийн цагдаагийн албанаас хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлжээ.

Эргэн сануулахад “Мондулаан трейд ХХК”. Баянголын ам дахь Зүүн шанд, Улааншивэртийн амны алтны шороон ордыг ашиглах төслийг хэрэгжүүлэхээр 2018 оны 10 дугаар сард Хөгжлийн банкнаас 13.7 тэрбум төгрөгийг авсан бөгөөд хуримтлагдсан өр төлбөрийн хэмжээ өнөөдрийн байдлаар 17.7 тэрбумд хүрчээ.“Мондулаан трейд” компанийн хувьцаа эзэмшигчдийн нэг нь “Нүүдэлчин групп” ХХК юм. Тус компанийн хувьцаа эзэмшигч Шүхэртийн Батнасан нь БСШУЯ-ны сайд асан Ё.Отгонбаярын эхнэр юм. “Нүүдэлчин групп” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ё.Отгонбаярын эхнэрийн эгч Ш.Бүтэд, түүний аав Б.Шүхэрт, хувьцаа эзэмшигчээр Шүхэртийн Жаргал, Шүхэртийн Лхамсүрэн нар  ажилладаг үндсэндээ гэр бүлийн компани. Тус компани 2019 онд “Мондулаан трейд” компанийн хувьцаа эзэмшигчдээс хасалт хийлгэсэн бүртгэл байдаг.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 41 минутын өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 45 минутын өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 20 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18