Шүүхээс Ц.Ууганбаярыг 30 хоног цагдан хорих шийдвэр гаргалаа

Л.Бямбажав
2022/02/21

"Нью Яармаг Хаусинг прожект" ХХК хөгжлийн банкинд 117.9 тэрбум төгрөгийн өр төлбөртэй. Тус компанийн гүйцэтгэх захирал Ц.Ууганбаяр. Нийслэлийн прокурорын газраас Ц.Ууганбаярт “цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” саналыг 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ирүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар авч хэлэлцээд Ц.Ууганбаярыг   гэрч хохирогчид нөлөөлж болзошгүй гэдэг үндэслэлээр 30 хоног цагдан хорих шийдвэр гаргасан байна.

“Шинэ яармаг” орон сууцны хороолол барих төслийг хэрэгжүүлэхээр  "Нью Яармаг Хаусинг прожект" ХХК, “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК хамтран 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 142.4 тэрбум төгрөгийн зээл авсан бөгөөд 59.4 тэрбумыг л барагдуулжээ. Одоогийн байдлаар хуримтлагдсан өрийн хэмжээ 117.9 тэрбум бөгөөд 56 сарын хугацаа хэтрэлттэй  байгаа юм.

 Ц.Ууганбаяр Ерөнхийлөгч асан Х.Баттулгын Гэр хорооллын барилгажилтын асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байсан. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 18 цагийн өмнө
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө 19 цагийн өмнө
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ 20 цагийн өмнө
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан 20 цагийн өмнө
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ 20 цагийн өмнө
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ 21 цагийн өмнө
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 21 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 21 цагийн өмнө
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ Өчигдөр
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ Өчигдөр
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв Өчигдөр
Сурагчдын улирлын амралтын хуваарь Өчигдөр
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна 2026/07/27
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ 2026/07/27
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 2026/07/27
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд 2026/07/27
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ 2026/07/27
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ 2026/07/27