Австралийн Ерөнхий сайд бүс нутгийн улс орнуудыг Хятадын эсрэг нэгдэхийг уриалжээ

О.Шүрэнцэцэг
2022/02/20

Австралийн Батлан хамгаалах яам бямба гарагт Арафурынтэнгист нислэг хийж явсан нисэх онгоц нь Хятадын байлдааны усан онгоцны сүрдүүлэгт өртсөн тухай мэдэгджээ. Австралийн талын мэдээлж буйгаар Арафурынтэнгист, Австралийн эдийн засгийн онцгой эрхтэй бүст нислэг хийж байсан “P-8A Poseidon” онгоцны баг Хятадын тэнгисийн цэргийн хүчний усан онгоцноос өөрсөд рүү нь лазер туяа чиглүүлж байгааг илрүүлжээ. Ингэж лазер туяа чиглүүлэх нь өөрөө шууд дайралт эсвэл пуужин гэх мэт өндөр нарийвчлалтай зэвсгээр дайралт хийхийн өмнө хэрэглэдэг зүйл учраас Австралийн тал Хятадын байлдааны усан онгоцны үйлдэлд эрс эсэргүүцэл мэдэгдсэн байна. Улмаар “Ийм үйлдэл нь хүмүүсийн амь насыг аюулд учруулж болзошгүй тул Хятадын цэргийнхний мэргэжлийн бус, аюултай үйлдлийг эрс эсэргүүцэж байна. Энэхүү үйлдэл нь мэргэжлийн цэргийн хүмүүсийн дагаж мөрдөх ёстой стандартад үл нийцнэ” гэсэн байна.

 Энэ мэдэгдлийн маргааш нь буюу хоёрдугаар сарын 20-нд Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон хэвлэлийн бага хурал зарлан мэдэгдэл хийж, Австралийн онгоц руу лазер туяа онилсон Хятадын байлдааны байлдааны усан онгоцны үйлдлийг “айлган сүрдүүлэх гэсэн оролдлого” гэж мэдэгдлээ.

 Тэрээр “Австралийн ажиглалтын онгоцны эсрэг лазер ашигласан үйлдэлд би их сэтгэл түгшиж байна. Үүнийг ямар ч шалтгаангүй, үндэслэлгүй айлгах, сүрдүүлэх гэсэн оролдлого гэхээс өөрөөр тайлбарлах аргагүй. Австрали цаашид энэ мэт үйлдлийг хэрхэвч хүлцэхгүй” гэжээ. Улмаар Хятадын байлдааны усан онгоц яагаад Австралийн эдийн засгийн онгоц эрх бүхий усанд хөвж байж ийм үйлдэл гаргах болсон талаар Бээжин тайлбар өгөх ёстой гэлээ. Түүнчлэн энэ мэт үйлдлийг цаашид эсэргүүцэн гаргуулахгүй байхын тулд бүс нутгийн бүс улс орнууд Хятадын эсрэг нэгдэх ёстой гэсэн байна. Тэрээр “Энэ бол гагцхүү Австралид зориулсан, бидний хариу өгөх ёстой илгээмж сүрдүүлэг биш бөгөөд заналхийлэл нь бүс нутгийн бүс орныг хөндөж болзошгүй гэдгийг харуулсан шинж тэмдэг” гэжээ.

 Австрали ба БНХАУ хооронд харилцаа 2018 оноос эхлэн огцом муудсан. Австрали нь АНУ-ын шахалтаар өөрийн нутаг дээрх 5G сүлжээ байгуулахад ашиглах тоног төхөөрөмжийн тендерээс Хятадын “Huawei” компанийг хассанаар ээдрээ эхэлсэн. Залгуулаад Австрали нь Шинжаан, Хонконг дах хүний эрхийн асуудлаар Бээжинг эрс шүүмжилсэн. Мөн коронавирусийн цар тахал дэгдэхэд Австралийн удирдлага нь Бээжинг вирусийн талаарх бодит үнэнийг нуусан гэж буруутгасан. 

 Хариуд нь Хятадын тул Австралиас нийлүүлдэг дарс, арвай зэргийн гаалийн татварын 80% болгож, тус улсын хамгийн том дөрвөн үйлдвэрлэгчээс үхрийн мах импортлон авахаа зогсоож, Австралийн нүүрсийг худалдан авахаас татгалзсан. 

 Үүний хариуд Австрали нь Дэлхийн худалдааны байгууллагад Хятадын эсрэг зарга мэдүүлээд дараа нь “Нэг бүс, нэг зам” санаачилгын хүрээнд Австралийн нэг мужид Хятадын талаас хийхээр тохироод байсан хөрөнгө оруулалтын бүх гэрээг хүчингүй болгосон. Мөн Дарвиныбоомтыг 2015 онд 99 жилээр түрээслэн авсан гэрээг удахгүй хүчингүй болгоно гэж мэдэгдсэн.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 8 цагийн өмнө
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 10 цагийн өмнө
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 11 цагийн өмнө
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 12 цагийн өмнө
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 13 цагийн өмнө
Улаанбаатарт нойтон цас орно 15 цагийн өмнө
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө Өчигдөр
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Өчигдөр
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна Өчигдөр
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна Өчигдөр
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг Өчигдөр
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно Өчигдөр
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2026/09/22