"Монгол хүн монгол хүндээ тусалъя" ТББ-ын тэргүүн Ч.Мөнхбаярыг өчигдөр Тагнуулын ерөнхий газраас баривчилсан. Энэ асуудлаар ТЕГ-аас мэдээлэл хийлээ.
Тодруулбал, "Ч.Мөнхбаяр гадаадын тагнуулын байгууллагын үүрэг даалгавар, санхүүжилтээр үйл ажиллагаанд хууль бусаар хамтран ажилласан гэх нөхцөл байдал тогтоогдсон тул өчигдөр тагнуулын байгууллагын зүгээс хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд тухайн иргэний хууль бус үйл ажиллагаа таслан зогсоож, мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхлээд байна. Нэгжлэгийг прокурорын байгууллагын зөвшөөрөлтэй явуулсан болно. Ч.Мөнхбаяр нь гадаадын тусгай албатай багагүй хугацаанд хамтран ажиллаж, тэдний үүрэг биелүүлж, мөнгөн урамшуулал авч байсан. Өчигдөр үйлдэл дээрээ баригдсан. Түүний гэрт нэгжлэг хийхэд зохих хэмжээний валют, эд зүйлс олдсон" гэв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна