"Монгол хүн Монгол хүндээ тусалъя" ТББ-ын тэргүүн Ч.Мөнхбаярыг тагнуулын байгууллагаас өчигдөр 15:00 цагийн үед баривчлан саатуулсан байна. Улмаар өчигдөр орой буюу хоёрдугаар сарын 17-ны орой түүний гэрт нэгжлэг явуулсан.
Иргэн Ч.Мөнхбаярыг гадаад улсын тагнуулын байгууллагатай нууцаар хамтран ажиллах замаар тэдний үүрэг даалгаврыг хэрэгжүүлж тогтмол цалин урамшуулал авч байсан хэргээр хуулийн байгууллагаас шалгаж байна. Энэ талаар өнөөдөр /2022.2.18/ Тагнуулын ерөнхий газраас мэдээлэл өгөх юм.
Зариг мэдээллийг шууд дамжуулна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна