УОК-ын Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн О.Батбаяр "2022 оны хоёрдугаар сарын 11-ний нислэгт гурван хүн эерэг гарсан учир БНСУ-ын зүгээс Монголоос ирэх нислэгийг 02.17-02.23-ны хооронд хүлээн авахгүй гэж мэдэгдсэн. Үүнээс болж иргэд хохирч байна. Тийм учраас иргэдийн шинжилгээг нэг лабораториор авахаар боллоо. Иймд иргэдийг ХӨСҮТ-д шинжилгээ өгч, бусад лабораториудаар хийлгэхгүй байхыг зөвлөж байна. Монгол Улсаас ирж буй зорчигчдоос халдвар илэрч байгаа учраас БНСУ-ын талаас МИАТ-ын нислэгийг 60 хувиар хязгаарлаж байна. Харин дамжин өнгөрөх нислэгийн зорчигчдыг хүлээн авч байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна