Ц.Дашдоржийн “Бээжин-2022” паралимпын наадамд оролцох эрх баталгаажлаа

М.Төгөлдөр
2022/02/16

“Бээжин-2022” өвлийн паралимпын наадамд эх орноо төлөөлөн өрсөлдөх монгол тамирчдын нэрс эцэслэн баталгаажлаа. Гүйлтийн цанын төрөлд Б.Ганболд өрсөлдөх эрхээ авсан бол өчигдөр 17:00 цагийн орчимд Ц.Дашдоржийн паралимпын наадамд оролцох эрх албан ёсоор баталгаажив. Ингэснээр Б.Ганболд, Ц.Дашдорж нар “Бээжин-2022” өвлийн паралимпын наадмын гүйлтийн цанын холын зайн 20 км, дундын зайн 10 км, спринт гарааны 1.2 км-ын зайд уралдах юм. 

Тэд гүйлтийн цанын ДАШТ-д хоёр, Дэлхийн цомд гурван удаа оролцож, дээрх нормативыг биелүүлсэн байна. Ц.Дашдорж паралимпын наадамд анх удаа оролцох гэж буй нь энэ. Харин Б.Ганболд “Сочи-2014”, “Пёнчан-2018”-д оролцож, “Бээжин-2022” гээд гурав дахь паралимпын наадамдаа өрсөлдөх гэж байна. Монголын гүйлтийн цанын паралимпын эрх авсан баг тамирчдыг Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ж.Дашдондог удирдан бэлтгэл сургуулилтаа хангаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
О.Хангай аварга нэг тонн тарвасын азтан шалгаруулна 18 цагийн өмнө
Г.Занданшатар “ОНТРЭ”-ийн лицензийг цуцлах чиглэлээр үүрэг өгсөн байжээ 19 цагийн өмнө
Туул гол ундны усны эх үүсвэр биш, Улаанбаатарчууд 100 хувь гүний цэвэр усаар ундаалдаг 19 цагийн өмнө
Ил гал гаргахгүй байхыг анхааруулж байна Өчигдөр
Цаг агаар: +7 градус дулаан Өчигдөр
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай Өчигдөр
НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна Өчигдөр
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, их хэмжээгээр бэлтгэж, хадгалсан этгээдийг баривчиллаа Өчигдөр
Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Нойтон цас орж, цасаар шуурна Өчигдөр
Г.Занданшатар: Монголын төр намын хуваагдал, талцлаас болж дэлхийд шившиг болж байна 2026/03/27
Үндэсний үйлдвэрлэгчид боловсролын салбарт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ 2026/03/27
“Пицца Хат” брэндийн хамтран ажиллах санал 2026/03/27
"Монгол Улсын төрийн далбаа мандуулах хөтөлбөр"-ийг нээлээ 2026/03/27
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ 2026/03/27
ГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээ 2026/03/27
Ц.Мөнхбат: МАН ирцээ бүрдүүлж чадахгүй байж буруугаа манай намаас хайгаад байна 2026/03/27
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно 2026/03/27
Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам" 2026/03/27
О.Цогтгэрэл: Чуулган хуралдахгүй байгаа ч цаг үеийн тулгамдсан асуудлыг сонсох ёстой 2026/03/27