УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг “мөнгө угаах” гэмт хэргээр шалгаж байна

Л.Бямбажав
2022/02/15

УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын эзэмшдэг “Сод Монгол групп” ХХК Хөгжлийн банкнаас 2017 оны наймдугаар сарын 24-ны өдөр 669.8 сая иен буюу 3.6 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг. Улмаар уг зээлээ өнгөрөгч Пүрэв гаригт /2022.02.10/ буюу "Өөрөөр нь төлүүлье" хэлэлцүүлгийн өмнөх өдөр нь төлж барагдуулсан. 

Тэгвэл уг зээлийг Эрүүгийн хуулийн мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж үзэн УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг шалгаж эхэлжээ.

Учир нь Засгийн газар Хөгжлийн банкны зээлдэгч нарыг хоёр төрлөөр авч үзэн гэдгээ мэдэгдсэн. Нэгдүгээрт, зээлийг зориулалтын дагуу ашигласан, барьцаа хөрөнгө нь хангалттай тухайн төсөл Монгол Улсын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсан ийм төслүүд цар тахлын улмаас эргэн төлөлт  нь бага  хугацаагаар тасалдсан тохиолдолд хэвийн зээл гэж үзэх.

 Хоёрт, улс төрийн нөлөөллөөр барьцаа хөрөнгөгүйгээр авсан зээлээ зориулалтын бусаар зарцуулсан хүмүүст Эрүүгийн хуулийн дагуу мөнгө угаах гэмт хэрэгт шалгах хүсэлтийг Засгийн газраас Ерөнхий прокурорт гаргасан гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлсэн.  Энэ дагуу УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэж шалгаж эхэлсэн гэсэн мэдээлэл байна.

Түүнчлэн  өнөөдрийн байдлаар Хөгжлийн банктай холбоотой Авлигатай тэмцэх газраас шалгаж байгаа хэрэг бүртгэлтийн ес, мөрдөн байцаалтын дөрөв, Цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа гурван хэрэг тус тус Прокурорын хяналтад байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18