АПУ ХК ОХУ-ын Шингэн хүнсний олон улсын хамгийн том үзэсгэлэнд эх орноо төлөөлөн оролцож байна

Н.Мижидмаа
2022/02/14

Москва хотод болж буй ОХУ-ын хамгийн томд тооцогдох 29 дэх удаагийн Продэкспо олон улсын үзэсгэлэнд АПУ ХК экспортын брэнд бүтээгдэхүүнүүдээ дэлхийдтаниулан оролцож байна. Уг үзэсгэлэнд дэлхийн 30 гаруй улсаас 2660 гаруй томоохон компаниуд жил бүр оролцдог бөгөөд 115 гаруй улсаас сүлжээ дэлгүүрийн төлөөлөл, бизнес эрхлэгчид, сонирхогчид зорин ирж зах зээлийн судалгаа хийхийн зэрэгцээ дэлхийн чиг хандлагатай танилцдагЭнэ удаад буюу цар тахлын үеийн тээвэр логистикийн хүндрэл бэрхшээлтэй үед ийнхүү гадаад зах зээлд бүтээгдэхүүнээ танилцуулж экспортын хүчин чармайлтаа нэмэгдүүлснээр Монгол Улсын эдийн засагтэергээр нөлөөлөх үйл явдал болж байна. 

Тус үзэсгэлэнгийн онцлог нь дэлхийн улс орнууд брэнд бүтээгдэхүүнээ сурталчлахаас гадна ОХУ-ын шингэн хүнсний зах зээлийн чиг хандлага, тавигдах стандарт, бөөний болон жижиглэн худалдааны систем, сав баглаа боодлын технологийн шинэ чиг хандлага тэргүүтэй олон төрлөөр хэлэлцүүлэгфорум зохион байгуулагддаг нь зах зээлд оролцогчдын хувьд томоохон давуу тал бий болгож буй юм. 

АПУ ХК нь сүүлийн 10 гаруй жил экспортоо нэмэгдүүлэхээр зорьж буй бөгөөд өнгөрсөн нэг жилийн хугацаанд ОХУ-д нийлүүлсэн экспортын хэмжээ 220хувиар огцом өссөн амжилттай ажиллаж байна. 

Үзэсгэлэнд хүрэлцэн ирж олон улсын зах зээлд эх орноо төлөөлж экспорт хийж буй үндэсний компанийн хүчин чармайлтыг дэмжин ажиллаж байгаа Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин танд талархал илэрхийлье. 

Үзэсгэлэнд оролцогчдын зүгээс Монгол бүтээгдэхүүний түүхий эдийн чанар, шүүлт, технологийн дэвшлийг онцлон сонирхож буй бөгөөд ялангуяа ОХУ-ын Клевер” органик, био сүлжээ дэлгүүрийн төлөөлөл Монгол гэх тодотгол нь АПУ ХК-ийн брэнд бүтээгдэхүүний орц найрлага, цэвэр, тунгалаг байдлыг илэрхийлж байна хэмээн онцолсон юм. 

 Ерөнхий захирал Руслан И.Максудов, Татспиртпром компани

Татспиртпром компани нь АПУ компанитай хамтран ажиллаад дөрвөн жил болж байна. Энэ хугацаанд бид багагүй их амжилтад хүрсэн. Манай талаас ч тэр АПУ талаас ч тэр бид ажлынхаа үр дүндээ сэтгэл хангалуун байгаа. Бидний үйл ажиллагааны цар хүрээ ч нэмэгдэж үүний зэрэгцээ мөн борлуулалт, ашиг ч өсөж байна. Хамгийн гол нь бид  ирээдүйн өсөлтөө харж чадаж байна. Энэ л хамгийн гол зүйл, учир нь бид шинэ түвшинд гарна гэсэн үг. Энэхүү үзэсгэлэн худалдааны дараа шинэ тоолол эхэлнэ  гэж найдаж байна. 

Бид их төстэй бүтээгдэхүүн, төстэй брэндүүд үйлдвэрлэдэг нь хамтын ажиллагааг амар болгодог. Бид Татарстандаа манлайлагч нь ба АПУ компани ч гэсэн өөрийн зах зээл дээрээ манлайлагч. Энэ нь бидэнд сайн хоршиж, хамтран ажиллах, брэндүүдээ улам өсгөх боломж олгож байна. Нөгөөтэйгүүр энэ төрлийн зах зээл хэрэглэгчдийн хувьд бүх нийтийг хамраагүй учраас бидэнд том боломж болж байна. Үүн дээр нь нэмээд манай сайн дистребюторын платформыг нэмж өгснөөр бид харилцан сайн үр дүн олох боломжтой.

Чингис хан брэнд бол дээд сегментийн бүтээгдэхүүн учраас зорилтот хэрэглэгчдийн бүтээгдэхүүн юм. Дахиад хэлье энэ зах зээлийн төрөл нь өргөн хүрээг хамраагүй. 

Клевер сүлжээ дэлгүүрийн төлөөлөл

Би Клевер сүлжээ дэлгүүрийн матрицыг хариуцаж ажилладаг. Энэ үзэсгэлэн дээр харилцагч болон худалдан авагч нартаа ямар нэгэн шинэ, онцгой бүтээгдэхүүнийг олж авахыг хүссэнЭнэ сонголт маань Монгол архи байлаа. Ихэнх хүн Франц, Польш архийг маш сайн мэддэг бол харин би Монгол архийг онцолмоор байна. Юуны түрүүнд бид Клевер био бүтээгдэхүүний сүлжээ дэлгүүрийг төлөөлж байгаагийн хувьд бидний хамгийн чухал зүйл бол бүтээгдэхүүний натурал байдал нь юм. Тийм ч учраас Монгол гэсэн тодотгол нь үүнд маань төгс тохирч байна.

Дээд зэрэглэлийн архи болох Чингис Хан бренд намайг маш ихээр гайхшрууллаа. Энэ бүтээгдэхүүн нь ихэнхдээ бэлгэнд өгөхөд зориулагдсан юм. Энэ брендийн яг юу нь намайг татаж, надад таалагдсан бэ гэвэл Чингис Хан архины зөөлөн цэвэр байдал нь хамгийн их таалагдлаа. АПУ компани спиртийн шүүлтийг улам сайжруулж нь Альфа чанарын спиртийг шүүж цэвэршүүлэн Супер Альфа спирт болгосон байна. Миний хувьд энэ нь борлуулалтын хувьд маш том давуу тал болох юм. Худалдахад илүү хялбар болох ба бүтээгдэхүүн ч өөрөө илүү цэвэр болох юм.

Архины ийм ангилалд архийг нэг амьсгаагаар уух биш амталж уух ёстой гэсэн ойлголт байдаг.

 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 43 минутын өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 46 минутын өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 20 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18