Бөөр орлуулагч аппаратны гуурс эмнэлэг, эмийн сангуудад тасарчээ

Н.Мижидмаа
2022/02/14

Хил гаалийн нөхцөл байдал хэвийн биш болоод таван сар болж байна. Манай улс Эрээний боомтоор чингэлэг тээвэрлэлтээр бараа, бүтээгдэхүүн оруулж ирж байгаа ч зарим бараа тасарч, орж ирж чадахгүй байна. Тодруулбал манай сайтын утас руу иргэдийн зүгээс диализ аппаратны гуурс тасарч, эмийн сангаар ч олдохгүй байгаа талаар хоёр иргэн манай сайтад хандлаа.

"Иргэн О"-ийн ээж бөөрний архаг дутагдал гэсэн оноштойгоор улсын эмнэлэгт хүргэгджээ. Яаралтайгаар диализ аппаратад /бөөр орлуулагч / орох шаардлагатай бөгөөд эмнэлэгт нь диализ гуурс /доубле/ дууссан учир эмийн сангаас яаралтай олж ир гэсэн ч эмийн сангуудад олдохгүй байгаа талаар ярьлаа.

-Ээж маань өнгөрсөн долоо хоногт бие нь огцом муудсан юм. Онош тодорхойгүй байсан учир цусны дэлгэрэнгүй шинжилгээ өгтөл бөөрний архаг дутагдалтай гэсэн онош батлагдсан. Бөөлжөөд байсан учир өөрөө ч анзаараагүй дөрөв хоног шээгээгүй явсан юм билээ. Улсын эммнэлэгт яаралтайгаар иртэл диализ аппаратад яаралтай орох шаардлагатай гэсэн. Ингээд эмнэлгээс нь ар гэрийнхэнг нь дуудаад диализ гуурс /доубле/ яаралтай олж ир, эмнэлэгт дууссан гэдэг тайлбар өгсөн. Бид ч эмийн сан бүрээр гуурсийг хайгаад олоогүй. Гуурс хайж байгаа маш олон хүмүүс байна, зарим нь бүр фейсбүүк групп дээр ч хайж байна гэж бичсэн байна лээ. Ээж минь яаралтай диализ аппаратад орж, бөөрний үйл ажиллагаагаа дэмжих шаардлагатай. Гэтэл ганц хэрэглэгдэхүүн нь байхгүй гээд амь нас нь эрсдэлд орчихоод байна.

 "Иргэн Г"-ийн гэр бүлийн хүн бөөрний архаг дутагдалтай бөгөөд долоон хоногт гурван удаа диализийн аппаратад орох шаардлагатай. Харамсалтай нь эмнэлэг, эмийн сангуудад диализийн гуурс тасарч , аппаратанд орж чадахгүй хүндхэн байдалд оржээ.

Хэзээнээс диализын аппаратын дагалдах хэрэгсэл тасарсан бэ?

-Сар орчмын өмнөөс л хил дээр бүх материал гацсан гэх шалтгаанаар гемодиализынаппаратанд ордог олон хүн диализдаа орж чадахгүй хордлогод орон байж хүлээж байгаа ч материалууд нь гацсан хэвээрээбайна.

Эмийн сангуудад ч тасарчихсан байгаа юу? 

-Цагаан сарын өмнөөс  гуурс , уусмал зэргийг өөрсдөө энд тэндээс сураглаж зуу гаруй мянган төгрөгөөр авч байсан. Гэтэл одоо олдохоо ч больсон.Бид яахав мөнгө төгрөгөө олоод ороод аргалаад байгаа  ч мөнгөний бололцоо муутай хүмүүс диализдаа орж чадахгүй хордож хүлээсээр амь насаа алдаж болох байдалд ороод байнаХүмүүс өөрсдийн хэмжээнд яам болон холбогдох газрууд руу гомдол гаргаж байгаа боловч одоог хүртэл дорвитой арга хэмжээ авахгүй байна.

Бид үргэлжлүүлэн энэ асуудлаар холбогдох албаныханаас тодруулан хүргэх болно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
197.210.8.69
2024/04/14
0
0
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Хариулах
Шинэ мэдээ
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 42 минутын өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 46 минутын өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 20 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18