Өнгөрөгч 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд хийсэн шинжилгээгээр Covid-19-ийн 893 шинэ тохиолдол батлагджээ. Нийт илэрсэн тохиолдлын 465 нь Улаанбаатарт, 428 нь орон нутагт бүртгэгдсэн талаар ЭМЯ-наас мэдээллээ.
Мөн хугацаанд 41-60 насны нэг эмэгтэй нас баржээ. Ингэснээр нас барсан нийт тохиолдол 2073-д хүрэв.
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 6855 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 628 хүний биеийн байдал хүнд байгаа бол маш хүнд оноштой 160 хүн байна. Хөнгөн оноштой нийт 23223 хүн гэрээр эмчлүүлж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна