Д.Амарбаясгалан: Хөгжлийн банкны асуудлаар ХХБ, Улаанбаатар хотын банкыг шалгах шаардлагатай

Л.Бямбажав
2022/02/11

Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөгүй ААН-үүдийг зээлээ төлөхийг шаардах зорилгоор зохион байгуулсан  "Өөрөөр  нь төлүүлье” хэлэлцүүлгийн төгсгөлд МАН-ын генсек Д.Амарбаясгалан дараах байр суурийг илэрхийлээ. 

Тэрбээр "Ерөнхий сайд Хөгжлийн банкны зээлийн асуудлыг нягталж, шалгаж үр дүнд хүргэх чиглэлийг  АТГ-т шилжүүлсэн. Энэ үр дүнгээр АТГ 52 ААН-ийн зээлийг шалгаж нягтлах шаардлагатай гэж үзсэн байна лээ.  Мэргэжлийн байгууллагууд нь хянаж шалгаж, бүх талаасаа тодорхой болно. Хөгжлийн банкны ТУЗ-д ажиллаж байсан шат шатны удирлагууд, захирал нь хариуцлага хүлээх болов уу гэж бодож байна.  Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргаар хоёр ч удаа улиран ажиллаж байсан нөхөр Эрдэнэтийн ТУЗ-д  ажиллаад явж байсан гэдэг асуудал гарч ирж байсан. Үүнийг ч мөн нягтлах ёстой. Улаанбаатар банкны захирлаар ажиллаж байсан нөхөр Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүн болсон тухай хүртэл мэдээлэл байсан. Үүнийг мөн нягтлах ёстой. Хөгжлийн банкны байгаа боломжийг Улаанбаатар банк, Худалдаа хөгжлийн банканд төвлөрүүлээд том зээлүүдийг санхүүжүүлнэ гээд яриад явж байх жишээний. Энэ бүхнийг нягталж, шалгасны үндсэн дээр хэн, ямар хариуцлага хүлээх ёстой вэ гэдгийг тодорхой болгох ёстой. Түүнээс биш эрх барьж байгаа нам гэдэг ч юм уу эсвэл дан ганц Ерөнхий сайд, Засгийн газар тэрийг яллана гээд ярихад учир дутагдалтай" гэлээ.


 Хөгжлийн банк 2012 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 70 орчим аж ахуйн нэгжид 3,2 их наяд төгрөгийн зээл олгож 55,3 хувь нь чанаргүй зээлийн ангилалд шилжсэн. Үүнтэй холбоотойгоор  28 зээлдэгчийн 1 их наяд орчим төгрөгийн зээлийг шүүхэд шилжүүлсэн. Мөн 52 зээлдэгчийг АТГ-аас шалгаж энэ хүрээнд 186 үл хөдлөх хөрөнгө, 124 машин, нэг үйлдвэр, нэг лиценз, 13 дансыг битүүмжилж, хязгаарласан талаар АТГ-аас  өчигдөр /2022.02.10/ мэдээлсэн.

Түүнчлэн Хөгжлийн банкнаас 20 зээлдэгч 520 тэрбум төгрөгийг зориулалт бусаар зарцуулсан нь нотлогдсон билээ. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18