Л.Энх-Амгалан: Хөгжлийн банкны чанаргүй зээлүүд бүгд ЗГ, УИХ-ын тогтоолгүй гарсан байдаг

Л.Бямбажав
2022/02/11

Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөгүй ААН-үүдийг зээлээ төлөхийг шаардах зорилгоор зохион байгуулж буй "Өөрөөр  нь төлүүлье” хэлэлцүүлэг үргэлжилж байна.  Хэлэлцүүлгийн үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан 2015 онд Хөгжлийн банканд хийж байсан шалгалтын талаар танилцууллаа. 

Тодруулбал, 2015 онд УИХ-ын  Эдийн засаг, Төсвийн байнгын хорооноос Хөгжлийн банкыг шалгах ажлын хэсэг байгуулж, шалгалт хийж байсан. Энэ шалгалтын ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан ажиллаж байв. 

Уг шалгалын талаар тэрбээр хэлэхдээ "Өнөөгийн ярьж байгаа бүх асуудлыг бид тухайн үеийн шалгалтаар гаргаж ирсэн. Самурай бондын мөнгө дутуу орж ирсэн байсан. Үүнд тусгайлан аудитын дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж үзсэн ч харамсалтай нь энэ дүгнэлт гаргаагүй. Өнөөдөр ил болсон чанаргүй зээлүүдэд ЗГ, УИХ-ын тогтоолгүй гарсан байдаг. Тухайлбал, Хөтөлийн цемент шохойн өргөтгөл, Яармагийн орон сууцны хорооллын санхүүжилтийг Засгийн газрын тогтоолгүй олгож зөрчил гаргасан байсан. Хөгжлийн банкны олгосон зээлүүд  Монгол банкны зээлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй учир зээлийг зориулалтын бусаар ашиглах, бондын мөнгийг зүй бусаар зарцуулах, бондын хөрөнгийг мөнгө хүүлэх хэрэгсэл болгох цаашид банкны системийн зээлийн чанарт сөрөг нөлөө үзүүлэх нөхцлийг бий болгох нь  гэж дүгнэсэн.  

Хэрэв Монгол банкны зээлийн мэдээллийн санд бүртгэж байсан өнөөдрийн нөхцөл байдал үүсэхгүй байсан. Тухайн үед 1.5 тэрбум төгрөгийн Самурай бондыг Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар хотын банканд  байршуулсан байсан. Тухайн үеийн хадгаламжийн хүү нь бусад банкны хадгаламжийн хүүнээс 2.5-3 функетээр бага байршуулсан байсан. Энэ мэт дүгнэлтийг бид шалгалтаар гаргаж тавьсан. Уг тайланг тухайн үед УИХ-аар хэлэлцхээр оруулсан боловч эрх барьж байсан АН авч хэлэлцээгүй учраас МАН-ын цөөнх гишүүд  АТГ-т дүгнэлтээ өгч байсан. Ингээд 2016 онд манай нам олонх болоод дээрх ажлын хэсгийн дүгнэлтийг Ж.Эрдэнэбатын Засгийн газарт хүргүүлсэн. Үүний дараа одоогийн УИХ-ын гишүүн Б.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсгийг байгуулахад бидний хийсэн өмнөх шалгалттай адилхан дүгнэлтийг гаргаж байсан" гэлээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18