"Өөрөөр нь төлүүлье" хэлэлцүүлэг эхэллээ

Л.Бямбажав
2022/02/11

Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөгүй ААН-үүдийг зээлээ төлөхийг шаардах зорилгоор зохион байгуулж буй "Өөрөөр  нь төлүүлье” хэлэлцүүлэг "Туушин" зочид буудалд эхэллээ.  "Зариг" сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэг, "Улаан бал" нэврүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Ч.Лодойсамбуу нар  яагаад энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулах болсон талаар нээлтийн үгэндээ сэтгүүлч Н.Өнөрцэцэг ийн тайлбарлалаа. 


Тэрбээр "Монгол Улсын хөгжлийн банк дампуурлын ирмэгт ирээд байна. Учир нь тус банкнаас олгосон нийт зээлийн 60 орчим хувь нь эргэн төлөгдөх эсэх нь эргэлзээтэй, найдваргүй чанаргүй зээлийн ангилалд орсон. Зээлээ төлөхгүй улсыг хохироогоод байгаа муу түүхтэй компаниудыг судлаад үзэхээр ихэнх нь улст төрийн хүрээнийхэнтэй холбогдож байгаа нь бидний бэлтгэсэн баримтуудаас тодорхой харагдаж буй. Тиймээс бид тус банкны бие яагаад муудав, хэн ийм байдалд хүргэв, хэрхэн өрийг барагдуулах талаар энэхүү хэлэлцүүлэг дээр ний нуугүй ярих болно" гэв. 

Уг хэлэлцүүлгийн гол зорилго нь Хөгжлийн банкнаас зээл авч зориулалтын бусаар ашигласан, санаатайгаар зээлээ төлөхөөс зайлсхийсэн, гэрээний үүргээ биелүүлээгүй  ААН-үүдийг зээлээ төлөхийг шаардаж, цаашид тус банкыг үндсэн чиг үүргээр ажиллуулахад улстөрчдийн нөлөөллөөс яаж ангид байлгах вэ гэдэгт салбарын төлөөллүүд гарц, шийдэл эрэлхийлэхэд орших юм.

“Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлэгт Хөгжлийн банкны захирал Н.Мандуул, Монгол банкны удирдлагууд Сангийн яам, УИХ-аас байгуулсан Хөгжлийн банкыг шалгах ажлын хэсэг, Хууль зүй, дотоод хэргийн яам, АТГ, МАН -Ардчилсан нам, Хөдөлмөрийн үндэсний нам, Бүгд найрамдах нам, Үнэн ба Зөв нам зэрэг  бусад улс төрийн намуудын төлөөлөл, Худалдаа аж үйлдвэрийн танхим, Баялаг бүтээгчдийн холбоо, Зээл авсан ААН-үүдийн төлөөлөл, эдийн засагчид, Иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд, Хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүд оролцож байна. 

 Хэлэлцүүлгийг MNB, Тв5, Тв9, NTV, телевизүүдийн эфир болон фэйсбүүк хуудсуудаар, мөн “ЗАРИГ” бусад мэдээллийн сайтууд тус бүрийн пэйж хуудсаараа бүтэн шууд дамжуулж байна. 




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18