Хөгжлийн банкнаас А.Сүхбат зээл авахад нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нөлөөлсөн үү?

Л.Бямбажав
2022/02/10

УИХ-ын гишүүн асан А.Сүхбатын хамаарал бүхий “Түгээмэл түмэн хишиг” компани 2020 онд Хөгжлийн банкнаас 18.5 тэрбумыг авсан бөгөөд нийт төлөх зээлийн хэмжээ 23 тэрбумд хүрсэн талаар бид мэдээлсэн. Уг зээлийн төлөлт өнөөдрийг хүртэл хийгдээгүйн улмаас шүүхэд шилжих зээлийн жагсаалтад ороод байгаа юм. "Түгээмэл түмэн Хишиг" ХХК Өмнөговь аймгийн Цагаан хад, Гашуунсухайтын замд Автозогсоолын цогцолбор үйлчилгээ ажиллуулдаг. 

Тухайн үед энэхүү зээлийг авахад одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нөлөөлсөн гэж хэлж болохуйц бичлэг байдаг. Тодруулбал,  Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх Хөгжлийн банкныхантай уулзах үеэрээ “14 мянган жолоочийн амь настай холбоотой асуудлыг шийдээд өгье, амралтын газар байгуулъя, усанд оруулья, хоол ундаар хангая, эмнэлгийн үйлчилгээг нь үзүүлье гээд хувийн хэвшлийнхэн санал санаачилга гаргаад төртэйгөө хамраад ажиллахаар  5,10 төгрөгийн зээлийг нь өгөхгүй. Ингээд тэнд 14 мянган жолооч хоол ундгүй, унтах газаргүй зарим нь шатаж үхэж байна. Тийм учраас энэ ААН-үүдээ дэмж за юу, би энэ хүмүүстэй би ямар ч холбоогүй,зөв юмыг нь дэмжээд явна. Энэ хүмүүс гараад зугтчихгүй байх” гэсэн байр суурийг илэрхийлж байв. 

БИЧЛЭГ

Эндээс дүгнэвэл, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа А.Сүхбатыг Хөгжлийн банкнаас зээл авахад нь нөлөөлсөн байж болзошгүй нөхцөл байдал харагдаж байна. Харин энэ талаар УИХ-ын гишүүн асан А.Сүхбатаас өнөөдөр /2022.02.10/  "Зариг "шууд асуухад тэрбээр "Би ч гэсэн Хөгжлийн банкныханыг одоо тэгж хэлмээр санагддаг. Тухайн үед тодорхой хэмжээний зээлүүдээ удааснаас  өөр банкнаас зээл авхуулсан ийм асуудал байгаа. Ямар, ямар зээл авч юу хийж байгаагаа АТГ-т бид мэдүүлдэг” гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18