АТГ: Зээлдэгчдийн нуугдмал хөрөнгийг илрүүлж төрийг хохиролгүй болгоно

О.Шүрэнцэцэг
2022/02/10

Авлигатай тэмцэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн Хөгжлийн банкны зээл олголтод хийгдэж буй мөрдөн шалгах ажиллагааны талаар өнөөдөр мэдээлэл хийв.  

Тэрээр мэдээлэлдээ, Хөгжлийн банкнаас 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 3/87 дугаартай албан бичгээр ирүүлсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг үндэслэн Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 220200075 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Хөгжлийн банкнаас ирүүлсэн хугацаа хэтэрсэн, чанаргүй ангилалд хамруулсан 52 зээл нь Хөгжлийн банкны тухай хууль, Зээлийн журам, зээлийн бодлогын баримт бичиг зэрэг хууль тогтоомжийн дагуу олгогдсон эсэх, Хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтнууд албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, зээлдэгч аж ахуйн нэгжүүдэд давуу байдал бий болгож, хууль бусаар олгосон эсэх, хахууль авч, төрд хохирол учруулсан эсэхийг тогтоохоор мөрдөгчдийн ажлын хэсэг байгуулан мөрдөн шалгах ажиллагааг эхлүүллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд Хөгжлийн банканд учирсан хохирлыг арилгуулахаар дараах арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүнд:

  1. Зээлийн зарцуулалтыг шалгаж зориулалтын бусаар зарцуулсан тохиолдолд гэрээг цуцлуулах, зээлийг эргэн төлүүлэх;
  2. Зээлдэгч компанийн болон тухайн компанийн хувьцаа эзэмшигчдийн хувийн хөрөнгө, дансыг захиран зарцуулах эрхэд хязгаарлалт тогтоох;
  3. Зээлдэгч аж ахуйн нэгжүүдийн эцсийн өмчлөгчийг тогтоох, аж ахуйн нэгжүүд болон эздийн нуугдмал хөрөнгийг илрүүлэн битүүмжлэх зэргээр төрийн зөрчигдсөн эрхийг сэргээх, төрд учирсан хохирлыг барагдуулах чиглэлээр мөрдөн шалгах ажиллагааг төлөвлөн явуулж байна.

Мөрдөн шалгах ажиллагаа эхэлснээс хойш 8.5 тэрбум төгрөг эргэн төлөгдсөн. Дээр хэлсэнчлэн компаниудаас гадна мөн тухайн шийдвэр гаргахад оролцсон албан тушаалтнуудын хувийн хөрөнгийн захиран зарцуулах эрхэд Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс хязгаарлалт тавьж байгаа гэв.

Иргэд хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө худалдан авахдаа эх үүсвэр болон бүртгэлийн маргаантай, хуулийн байгууллагаас хязгаарлалт хийгдсэн эсэхийг нь сайтар судлахыг Авлигатай тэмцэх газраас анхаарууллаа. Жишээ дурдахад “Гантиг вилла” хотхон төслийн хөрөнгөөс 9 блок барилга нь Хөгжлийн банкны барьцаанд байгаа, мөн хуулийн байгууллага хязгаарлалт тогтоосон. “Гантиг вилла” цогцолборыг УИХ-ын гишүүн асан н.Ундармаатай хамааралтай буюу нэгдмэл сонирхолтой этгээдийн компани барьсан.

Мөрдөн шалгах ажиллагаа эхэлснээс хойш Хөгжлийн банкнаас зээл авсан аж ахуйн нэгжүүдийн үл хөдлөх хөрөнгө 186, тээврийн хэрэгсэл 124, үйлдвэрийн барилга 1, лиценз 1, данс 13 тус тус битүүмжилж, захиран зарцуулах эрхийг хязгаарласан байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 9 цагийн өмнө
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 11 цагийн өмнө
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 12 цагийн өмнө
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 13 цагийн өмнө
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 14 цагийн өмнө
Улаанбаатарт нойтон цас орно 15 цагийн өмнө
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө Өчигдөр
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Өчигдөр
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна Өчигдөр
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна Өчигдөр
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг Өчигдөр
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно Өчигдөр
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2026/09/22