Бээжингийн Олимпын уран гулгалтын багийн тэмцээнд ялалт байгуулсан багуудад медаль гардуулах ёслол ойлгомжгүй шалтгаанаар хойшилсон нь энэ спортын шүтэн бишрэгчид дунд янз бүрийн яриа гарахад хүргэсэн. Тэгвэл “Inside The Games” сайт нь медаль гардуулахгүй удаад байгаагийн шалтгааныг нэрлэсэн байна. Тус сайтын мэдээлснээр уран нэгдүгээр байр эзэлсэн Оросын уран гулгагчдын нэгээс нь допинг илэрсэн аж. Гэхдээ Олимпын тоглолтод ирэхээс өмнө өгсөн допинг сорилоос нь хориотой бодис илэрсэн аж. Оросын Олимпын хорооны хэвлэлийн төлөөлөгч энэ талаар ямар нэг тайлбар өгөхөөс татгалзажээ.
Оросын хэвлэлүүдийн мэдээлснээр энэ тэмцээний гол дуулиан болсон ОХУ-ын 15 настай тамирчин Камила Валиевагаас сэргээшийн төрлийн бодис илэрсэн байж болзошгүй гэнэ.
Тухайлбал тамирчдын эмчилгээнд ашигладаг триметазидин хэмээх эмийн бодис Валиевагийн цуснаас илэрсэн тухай мэдээлжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна