Хөгжлийн банкнаас зээл авсан ААН-үүд зээлээ хугацаанд нь төлөөгүйгээс тус банкны хэвийн үйл ажиллагаанд хүндрэл үүсч, тал хувь нь чанаргүй зээлийн ангилалд ороод байгаа юм. Иймд Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгч нарыг зарлаж, шүүхэд шилжүүлсэн. Үндсэндээ Хөгжлийн банкны 1.6 их наяд төгрөг эрсдэлд орсон тул 66 зээлдэгчийн 75 зээлийн төрлийг олон нийтэд зарласан. "Зариг"-ийн редакц Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгч нарыг мөшгөж, цувралаар олон нийтэд мэдээлсээр байгаа билээ.
Тэгвэл сэтгүүлч Н.Өнөрцэцэг, Ч.Лодойсамбуу нар Хөгжлийн банкнаас зээл авсан асуудал болон зээлдэгчдээс хэрхэн мөнгөө авах гарц байгаа талаар мэдээллийг хүргэлээ. Мөн Хөгжлийн банкны асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг хийхийг уриаллаа.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна