БШУЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Өнөөдрийн байдлаар сургуулийн өмнөх боловсролын нийт багш, ажилчдын 78.7 хувь, ЕБС-ийн 69.3, дээд боловсролын багш ажилчдын 58 хувь нь III тундаа хамрагдсан. Судалгаанд хамрагдсан нийт багш, сурган хүмүүжүүлэгч, эцэг, эхчүүдийн 48 хувь нь 100 хувь танхимаар хичээллэж байж хоцрогдол нөхнө гэдэгт нэгдсэн. Эцэг, эхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх асуудал бий. Энэ бол ковид19-ийн эцэг, эхчүүдийн үүрэг ямар чухал болохыг харж болохоор байсан.
Цахимаар хичээллэх хугацаанд дөрвөн сурагч тутмын нэг нь сэтгэл зүйн хямралд орж, ганцаардсан, хичээлээс хоцрогдсон гэдэг судалгаа гарсан. НҮБ-аас танхимын сургалтаар хичээллэх зөвлөгөө өгсөн. Цахимаар хичээллэсэн байдалд судалгаа хийхэд муу үр дүн гарсан. Ковидын өмнөх, ковидын дараахь хоцрогдол гарсан. Техник хэрэгсэл, дата байхгүйгээс цахим сургалтад хамрагдаж чадаагүй байдал их байсан. Багш нарын ачаалал их байсан зэрэг сөрөг үр дүнгүүд их байсан. Өмнөх онуудтай харьцуулахад сургууль завсардалт 60 орчим хувиар өссөн.
ЕБС-ийн сурагчид харьяалал хамаарахгүй хаанаас ч сайн багшийн хичээлийг сонгон үзэх боломжтой болж байгаа.
Хоёрдугаар сарын 14-өөс танхимаар долоо хоног хичээллэж эхлээд халдварын тохиолдол бага байвал дараа долоо хоногийн цахим хичээлийг танхим руу шилжүүлнэ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна