Г.Мөнх-Од: Сэтгэлд “дулаахан”-аар дурсагдан үлдсэн манаач ахынхаа зургаар үзэсгэлэн гаргана гэж төсөөлөөгүй явсан

Н.Мижидмаа
2022/02/08

Хүн хоорондын нандин харилцааг илтгэх халуун дулаахан уур амьсгал шингэсэн нэгэн сурвалжилгыг Ардын эрх сонины шар байрнаас бэлтгэлээ. Амьдралынхаа олон жилийг Ардын эрхийн шар байранд манаач хийж өнгөрөөсөн инээд алдсан, найрсаг, зургийг нь үзэхэд л дотно санагдах н.Жаргалсайхан гэдэг эрэгтэй өнгөрсөн жил өөд болжээ. Тэрбээр амьдралынхаа эцсийн мөчийг хүртэл манаачийн ажлаа хийсэн.Түүний  дурсгалд зориулсан гэрэл зургийн  “Байхгүй, Байсан, Байна нэртэй үзэсгэлэнг баримтат гэрэл зурагчин Г.Мөнх-Од гаргажээ.

Г.Мөнх-Од н.Жаргалсайхан гуайн талаар “Гутлынхаа түрийнд утас, хөөрөгөө хийж н.Жаргалсайхан гуайн байгаа байдал  сонирхол татам хүн байсан” хэмээн дурсан ярьж байлаа.

“Ардын эрхийн шар байшин руу ормогц үүдэнд нь нүдний шилнийхээ дээгүүр харж, инээд алдсан эрэгтэй манаач мэндлэн угтана. Гэвч тэрбээр мөнх бусыг үзүүлээд нэг жил болох гэж байна. Шар гэрэл үргэлж асаалттай байдаг түүний өрөө харанхуй, бас түгжээтэй байлаа. Шар байшинд ажилладаг хүмүүсийн сэтгэлд дулаахан инээдээрээ хоногшин үлдсэн түүний орон зай үгүйлэгдэн үлджээ.”

“н.Жаргалсайхан гуайн суудаг байсан сандал, хамрын тамхи, уудаг кофег нь ч зургийн үзэсгэлэнгийн урд дэлгэн тавьсан байлаа. “

Хүн бүхний сэтгэлд тодоос тод гэрэлтэх зүрх сэтгэлтэй, сайхан хандлага, дулаан энергитэй хүн бий. Гэрэл зурагчин Г.Мөнх-Одын хувьд анхны бие даасан үзэсгэлэнгээрээ өөрийнх нь сэтгэлд дулааханаар үлдсэн манаач н.Жаргалсайхангийн дүрийг гэрэл зурагт мөнхөлжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 3 минутын өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 18 минутын өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 28 минутын өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 1 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 1 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 21 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19