Өмнө нь залилангийн гэмт хэрэгт холбогдож байсан этгээд долоон настай охиныг хуурч авч явжээ

Л.Бямбажав
2022/02/07

Хан-Уул дүүргийн 12 хорооны нутаг дэвсгэрээс долоон настай охиныг зүс таних эмэгтэй дагуулж явсан тухай мэдээлэл хоёрдугаар сарын 5-ны өдрийн 18:20 цагт Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.Тодруулбал, долоон настай охиныг гэртээ өвөөтэйгөө  байх үед нь төрсөн ээжийнх нь найз болох 28 настай, эмэгтэй С.А гэгч нь “Хамт тоглоомын талбайд тоглоё,” гэж худал хэлж гэрээс нь авч гарсан талаар Цагдаагийн байгууллагаас мэдээлсэн.  Улмаар маргааш нь буюу хоёрдугаар сарын 6-ны өдөр Чингэлтэй дүүргийн Салхит орчмоос тухайн эмэгтэйг баривчилж, хүүхдийг ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна.

Хүүхдийг авч явсан С.А нь тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан гэж мэдүүлсэн ч энэ нь худал мэдээлэл болох нь тогтоогдсон байна. Хүүхдийг нэг хоногийн хугацаанд хаагуур авч явсан зэрэг шалгалтын ажиллагаа одоогоор  үргэлжилж байгаа бөгөөд хэрэгт холбогдогч  өмнө нь мөн гэмт хэрэгт холбогдож байжээ. Тодруулбал, С.А нь залилах гэмт хэрэг үйлдэж байсан бөгөөд СХДЦХ-3 аас эрэн сурвалжлагдаж байсан талаар эх сурвалж мэдээллээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 3 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 6 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18