Ц.Сандуй: Манай тамирчид хамгийн шилдэг цана хөлөглөн олимпын наадамд уралдана

Л.Бямбажав
2022/02/07

Бээжин-2022” олимпын наадмын Монголын багийн ахлагч, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ц.Сандуйтай цаг үеийн асуудлаар ярилцлаа. Монголчууд яг хэдүүлээ олимпын наадамд ирсэн, хэд нь улсын зардлаар яваа, манай тамирчдын бэлтгэл сургуулилалт ямар байгаа талаар тэрбээр мэдээлэл өгч, өвлийн спортын хөгжлийн асуудлаар байр сууриа илэрхийлэв.

Монголын багийн ахлагч Ц.Сандуй "Монголын баг тамирчид болон ТВ-ийн сэтгүүлч, зураглаач гээд нийт 17 хүн Хүннү эйрийн онгоцоор нэгдүгээр сарын 31-нд Бээжинд ирсэн. Олимпын баг тамирчдын бүрэлдэхүүнд 7 хүн бий. Хоёр тамирчин, эмч, дасгалжуулагч, цанын холбооны нарийн бичгийн дарга, МҮОХ-ны гадаад харилцаа хариуцсан ажилтан гээд долоон хүн олимпын нээлтэд жагссан.


Коронавирусийн халдварын дэглэмийг чанд сахиж, тамирчид Шведэд бэлтгэлээ хийгээд тусгаарлалтад байж байгаад энд ирсэн. Манай тамирчид хамгийн шилдэг цана хөлөглөн олимпын наадамд уралдана. Тамирчдадаа шинэ цана, хувцас хэрэглэл авч өгсөн" гэв.

Олимпын наадамд оролцож буй Монголын баг Жанчхүүгийн тамирчдын тосгоны 9 дугаартай байранд Шведийн тамирчидтай хөрш болон байрлаж байна. Тус хотхонд тамирчин, дасгалжуулагч, албаныхан нийлсэн 1,800 гаруй хүн төвхнөж байгаа юм.


 
 
 
 
 

Тамирчдын тосгонд 600 гаруй төрлийн хоолоор тамирчдад үйлчилж буй бөгөөд үсчин, банк, эмнэлэг, тоглоомын төв, фитнес төв зэрэг тамирчдад хэрэгтэй бүхэн энд бий хэмээн МҮОХ-ноос мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 3 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 6 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18