Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Бээжин-2022” өвлийн олимпын нээлтийн ажиллагаанд оролцож байна

М.Төгөлдөр
2022/02/04

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бээжин хотноо болж буй өвлийн XXIV олимпын нээлтийн ажиллагаанд оролцож байна. Энэхүү арга хэмжээнд нийт 32 улсын төр, засгийн тэргүүн, олон улсын байгууллагын удирдлага оролцож буй ажээ.  

Өвлийн XXIV олимпын наадам БНХАУ-ын нийслэл Бээжин болон Жанжякөү хотод тус тус явагдаж байгаа бөгөөд Бээжин хот нь өвөл, зуны олимпыг зохион байгуулсан анхны хот болж байна.

Биатлон, уран гулгалт, бобслей, кёрлинг, хоккей, чарга, тэшүүр, цана зэрэг үндсэн долоон спортын 15 төрөлд 109 багц медалийн төлөө 3000 гаруй тамирчин өрсөлдөнө.
Монгол Улс 1964 оны өвлийн олимпод анх оролцсон бөгөөд 15 дахь наадамдаа  оролцож байна.
“Бээжин-2022” өвлийн олимп, паралимпын наадмын цанын төрөлд манай улсаас гурван тамирчин өрсөлдөнө. Ерөнхий сайд тамирчдадаа амжилт хүслээ.
Маргааш буюу 2022 оны хоёрдугаар сарын 5-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай албан ёсны уулзалт хийж, Монгол, Хятадын харилцаа болон харилцан сонирхсон бусад асуудлаар дэлгэрэнгүй санал солилцож, өргөн хүрээтэй тохиролцоонд хүрнэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 8 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 10 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 11 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 12 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18