Бээжингийн өвлийн олимпын наадам өнөөдөр албан ёсоор эхэлнэ

М.Төгөлдөр
2022/02/04

Энэ сарын 4-20-ны өдрүүдэд Бээжин хотноо зохион байгуулагдаж буй өвлийн олимпод ОУОХ-ны ангиллын дагуу 15 төрлийг нэгтгэсэн долоон спортын төрөлд 109 багц медалийн эзэд тодрох юм.

 “Нийтлэг ирээдүйн төлөө хамтдаа” уриан дор зохион байгуулагдаж буй өвлийн олимпын XXIV наадмын нээлт БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо албан ёсоор эхэлнэ.

Олимпын наадмын нээлтийн ёслол "Шувууны үүр" гэгдэх Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд болно. Ийнхүү Бээжин хотод 2008 онд зуны олимпын нээлт болж байсан бол өвлийн олимпын наадмыг зохион байгуулж байгаагаар аль алиныг зохион байгуулсан түүхэн дэх анхны хот болж буй аж. 

Нээлтийн ёслолын бүх үйл ажиллагааг урьдчилан бэлтгэх сургуулилалтад 4000 орчим хүн оролцсон байна.

Дашрамд дурьдахад Олимпын өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний компанийн гүйцэтгэх захирал Яннис Эксарчос : "Бээжингийн өвлийн олимпийн заал талбайгаас авахуулаад хэвлэл мэдээллийн төвийн дохионы холболтуудыг бэлэн болгосон бөгөөд өвлийн олимпийн заал талбайн дизайн, технологийн шийдлүүд нь маш гайхалтай болсон. Эдгээр заал, талбай нь өвлийн олимпын түүхэн дэх хамгийн шийдэлтэй заал, талбай болжээ. 2008 оны Бээжингийн олимпын нээлтийн ёслолтой харьцуулахад 2022 оны Бээжингийн өвлийн олимпийн нээлтийн ёслол маш өөр байх нь. Гэхдээ хүмүүсийн сэтгэлийг мөн л догдлуулсан, гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн нээлт байх болно. Энэ бол  үзэхгүй өнгөрүүлж болохооргүй ёслолын арга хэмжээ ” гэжээ.

Олимпын нээлт өнөөдөр 20:00 цагт болно.
 




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 8 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 10 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 11 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 12 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18