Ахлах ахлагч Б.Батчулуун “Баатарлаг үйлстэн”-ээр тодорлоо

М.Төгөлдөр
2022/02/04

МҮОНТ-ийн ММ агентлагийн “Цагийн хүрд” хөтөлбөрөөс зохион байгуулсан үхэр жилийн  “Цагийн хүрдийн баатрууд”-ын  “Баатарлаг үйлстэн”-ээр ОБЕГ-ын Үндэсний аврах бригадын Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлах ахлагч Б.Батчулуун тодорлоо.

Ахлах ахлагч Б.Батчулуун нь Онцгой байдлын байгууллагад 9 дэх жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд улсын хэмжээнд тохиолдсон томоохон дуудлагуудад тогтмол үүрэг гүйцэтгэж ирсэн шилдэг алба хаагчдын нэг юм.

Тухайлбал, Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан “Эко Алтан Заамар” компанийн 100 метрийн өргөн, 80 метр гүнтэй ил уурхайд гарсан ослын голомтод ажилласан бол 2021 онд  Хөвсгөл нуурт живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагаанд оролцож, 16м-ийн гүнд 1753 минутын үүрэг гүйцэтгэсэн.

Мөн Сэлэнгэ, Төв, Булган аймагт болсон усны ослын дуудлагаар 20 гаруй хоног, коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд гадаадааас ирсэн иргэдийг тусгаарлах байранд 130 хоног ажилласан юм.

Ахлах ахлагч Б.Батчулуун нь 2021 оны Онцгой байдлын байгууллагын “Шилдэг аврагч”-ийн нэгээр шалгарсан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 8 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 10 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 11 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 12 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18